Бадрангуй урлаг Гол мэдээ

“УТГА ЗОХИОЛЫН ГҮҮР: БИЕ БИЕДЭЭ ОЙРТОХУЙ-2025” ФОРУМ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа “Утга зохиолын гүүр: Бие биедээ ойртохуй-2025” Олон улсын уран зохиолын наадмын явуулын форум өнөөдөр МУИС-ийн Дугуй танхимд нээлтээ хийлээ. 

Азийн орнуудад Оросын соёл, уран зохиол, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг форум нь жил бүр Владивосток хотноо болдог “Номхон далайн Оросын утга зохиол” наадмын үргэлжлэл бөгөөд анхных нь 2023 онд болж байжээ. 

Энэ удаагийн форумыг “Номхон далайн Оросын уран зохиол” наадмын зохион байгуулах хороо, Оросын сэтгүүлчдийн холбооны Приморскийн салбар, Оросын хэл, уран зохиолын багш нарын Ази-Номхон далайн холбоо, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулж буй юм.

Форумын нээлтэд В.К.Арсеньевийн нэрэмжит “Алс Дорнод” уран зохиолын  шагналын зохион байгуулагч Р.А.Косыгин,  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн утга зохиолын орчуулагч мэргэжлийн анхны төгсөгч Н.Энхбаяр, МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захирал, доктор, профессор Г.Элдэв-Очир нар мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. 

Тэд утга зохиолоор дамжуулан улс түмнүүдийн соёл, өв уламжлал, зан заншлын асар үнэтэй харилцаа, танин мэдэхүйн чухал мэдээллийг солилцон бие биедээ улам ойртох итгэл үнэмшил, ойлголцлын гүүр бий болохын давуу талыг онцлон тэмдэглэсэн. 

Р.А.Косыгин хэлсэн үгэндээ “Монголчууд болон Оросын Алс Дорнодын уугуул ард түмэнд аль алинд нь байгаль дэлхийгээ хайрлах, өвөг дээдсээ хүндлэх, орчинтойгоо зохицон амьдрах амьдралын гүн ухаан гүнзгий шингэсэн байдаг. Оюун санааны  энэ ойролцоо байдал нь утга зохиолд бүтээлчээр сэтгэх уран сэтгэмжийн хүчирхэг эх ундарга болдог. Тиймээс бидэнд зүгээр нэг “нийтлэг түүх” бус, харин гүн гүнзгий сүлэлдсэн соёлын ДНХ бий. Энэ нь орчин үеийн утга зохиолын яриа, харилцааг хөгжүүлэх үржил шимт хөрс болж байгаа юм.

Түүнчлэн бидний утга зохиолын холбоо гүн гүнзгий гэдгийг тод илэрхийлдэг нэгэн онцгой үйл явдлыг дурдахыг хүсэж байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Намбарын Энхбаяр Москвагийн А.М.Горькийн нэрэмжит дэлхийн утга зохиолын дээд сургуулийн утга зохиолын  орчуулагч мэргэжлийн анхны төгсөгч юм. Энэ баримт бол зүгээр нэг намтар бус, харин гүн утгатай бэлгэдэл билээ. Оросын утга зохиолын боловсрол нь зөвхөн төрийг удирдах чадвартай хүн төдийгүй ард түмний хоорондын харилцаанд соёл, үгийн үнэ цэнийг  ойлгодог хувь хүнийг төлөвшүүлж чаддагийн тод жишээ. Ийм түүхэн холбоо, уран сэтгэмжийн өв уламжлал бидэнд ирээдүйд уран бүтээлийн  харилцааг бэхжүүлэх урам зориг өгдөг” хэмээсэн. 

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр сурч төгссөн сургууль, зааж сургасан багш нараа дурсахын зэрэгцээ Монгол, Оросын олон жилийн найрсаг харилцаа хамтын ажиллагаанд утга зохиол, кино урлагийн нөлөө үнэлж баршгүйг онцгойлон дурдсан. 

Форумын эхний өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд В.К.Арсеньевын шагналын зохион байгуулагч Косыгин Роман Анатольевич түүх, соёлын харилцан нөлөөллийн үндэс болон утга зохиолын салбарын уралдаан нь ард түмнүүдийн соёл, цаг үеийг холбох гүүр хэрхэн болдог талаар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор Г.Билгүүдэй Монгол-Оросын утга зохиолын харилцаа холбоо болон монголчууд 1841 оноос эхлэн орчуулгаар дамжуулан Оросын уран зохиолтой холбоотой болсон талаар сонирхолтой илтгэл тавьж монголчуудын утга зохиолын орчуулга ба Орос–Монголын харилцааны хөгжилд үзүүлэх нөлөөг тодорхойлсон. Мөн ОХУ-ын сэтгүүлчдийн холбооны Приморскийн салбарын даргын орлогч Ардальянова Елена Юрьевна        “Номхон далайн Оросын уран зохиол” наадмыг чухам яагаад Ази дахь орос соёлын төв хэмээж буй болон  Ази, Номхон далайн орнуудад явуулын чуулган зохион байгуулсан туршлага, хамтын ажиллагааны жишээг танилцууллаа. 

Түүнчлэн энэ өдрийн хөтөлбөрийн дагуу В.К.Арсеньевын нэрэмжит Бүх Оросын “Алс Дорнод” утга зохиолын шагналын талаар форумыг зохион байгуулагчид тодорхой танилцуулж энэхүү шагналыг Монголын зохиолч, уран бүтээлчдэд нээлттэй болгох хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дэлгэрэнгүй ярьж шагналаар дамжих боломжуудын тухай санаа бодлоо хуваалцсан. 

Форумын үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар  “Молодость” хэвлэлийн газрын  ерөнхий редактор, “РИПОЛ классик” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Мамон Антон Вадимович “Оросын шинэ утга зохиол-залуу зохиолч, сэдэв, хэлбэрүүд”, Оросын хүүхэлдэйн киноны нэрт найруулагч Сулейманов Жангир Чингизович “Хүүхдийн нийтлэг хэл ба дэлхийн соёлын солилцоонд хүүхэлдэйн бүтээлийн үүрэг” сэдвээр илтгэл тавьсан нь оролцогчдын сонирхлыг ихэд татлаа. 

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Бадрангуй урлаг

Take a Look Back at the Most Absurd Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Бадрангуй урлаг

Will The Demo Crats Be Able To Online Gambling Ban Done!

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected