Бадрангуй урлаг Нийгэм Шинэ мэдээ

“ХИЧЭЭНГҮЙ” ТҮҮВЭР ХЭВЛЭГДЭЖ УНШИГЧДЫН ГАРТ ХҮРЭВ

МУСГЗ, Дашдоржийн Нацагдоржийн шагналт зохиолч, Жамсраны Цэвээний шагналт сэтгүүлч Т.Баасансүрэнгийн шинэ бүтээлийн түүвэр “Хичээнгүй” нэртэйгээр хэвлэгдэн гарч уншигчдын гарт хүрэв. Уг ном Уран нийтлэл, Утга зохиол, улс төр ба орчуулгын зохиолын болон Сэтгүүл зүйн бичвэрүүдийн шүүмж судлал гэсэн үндсэн гурван бүлэгтэй ажээ. 

Уран нийтлэлийн хэсэгт зохиогчийн туурвисан “Хичээнгүй” хэмээх хөрөг, “Түдэв гэдэг түүчээ, түүнийг дагасан буухиа” дурсамж, “Олон давтагдахгүй онцгой содон дээлтэй судар” тэмдэглэл зэрэг бүтээлүүд орсон  бол Утга зохиол, улс төр ба орчуулгын бүтээлийн шүүмж судлалын хэсэгт Б.Жигжидийн “Морьтой монгол” номын тухай өгүүлсэн “Гайхамшигт монгол морьдын тухай гайхалтай сонин баримтууд, гайхашрал төрүүлэхүйц зарим мөр бадгууд”, зохиолч Г.Даваанямын шинэ тууж, өгүүллэгүүдийн талаарх “Хүсэл мөрөөдлийн тууж, өгүүллэгүүд”, Ц.Хулангийн “Эргэлт” номыг сурвалжилсан тэмдэглэл” зэрэг шүүмжүүд оржээ. 

Мөн утга зохиолын судлаач, дуун хөрвүүлэгч Ц.Хасбаатар, Х.Мэргэн, М.Ундрам нарын орчуулгын бүтээлүүдэд хийсэн “Таван үеэрээ дуун хөрвүүлэгчдийн талаар тав аравхан үгэнд багтаан товчхон өгүүлэхийг оролдсон минь” нэртэй ажиглалт шинжлэл, доктор Б.Энхмандах, Э.Энхчимэг нарын “Дундчуудын нийгэм-Умардын хөгжлийн загвар”, “Дундчуудыг түшин хөгжих хөгжлийн хандлага ба Монгол орон” номын шүүмж багтсан байна. 

“Бадрангуй урлаг” багийн гишүүн, сэтгүүлч Д.Отгонбаяр, Н.Сарангэрэл, Ц.Галбадрах, Л.Номингэрэл, Ц.Энхмаа нарын уран бүтээлээр түүвэрлэж гаргасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын 50 дугаар ботийн талаарх  “Эрин цаг үеэ шаштирлан баринтлагчдын тухай цөөн үгээр өгүүлэн тэмдэглэх нь”, “Алт удах тусмаа буюу Ш.Цэен-Ойдовын “Нутаг амьтай зүрх” номын тухай өгүүлэх нь”, С.Зэвсэгийн “Аварга аваргаараа төрдөг” нийтлэлийн номын агуулга, ур чадварын задлан шинжлэл, Цэрэндоржийн Балдорж болоод Лодонгийн Түдэвийн уран нийтлэлийн талаарх шүүмж судлалын өгүүллүүдээ “Сэтгүүл зүйн бичвэрүүдийн шүүмж судлал” бүлэгт багтаажээ. 

МУСГЗ, сэтгүүл зүйн судлаач Ломбын Норовсүрэнгийн бүтээсэн “Монголын сэтгүүл зүйн нэвтэрхий толь”-ийн талаарх судалгааны томоохон өгүүллээ доктор, профессор Т.Баасансүрэн “Нэвтэрхий толь бүтээнэ гэдэг нэг насны хөдөлмөр” нэртэйгээр номондоо оруулсан байна. Дээрх бүтээл нь нэгэн зуун давсан намтартай Монголын сэтгүүл зүйн түүхэнд гарсан анхны “Нэвтэрхий толь” юм. 

Уран нийтлэл, утга зохиол, улс төр ба орчуулгын бүтээл болоод сэтгүүл зүйн бичвэрүүдийн шүүмж судлалын цоморлиг болсон “Хичээнгүй” хэмээх эл түүврээс уншигчид зохиолч, сэтгүүлч, судлаач Т.Баасансүрэнгийн уран бүтээл, эрдэм судлалын ном зохиолуудын талаарх товч мэдээлэлтэй танилцах болно. Тэрчлэн эл түүврийн “Уран бүтээлийн лавлагаа” булангаас профессор Т.Баасансүрэнгийн үүсгэн санаачилж эрхлэн гаргаж  буй “Монголын шилдэг нийтлэл” цуврал 99 ботийн тухай хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллийг олж авах боломжтой ажээ. 

admin

About Author

Бусад мэдээ

Бадрангуй урлаг

Take a Look Back at the Most Absurd Carpet Ever

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Бадрангуй урлаг

Will The Demo Crats Be Able To Online Gambling Ban Done!

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected