Бахрайны Манама хотноо хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 8 дахь өдрөө үргэлжилж Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг мөнгөн медаль хүртлээ. Нийт 92 орны 471 туйванч оролцож буй энэ тэмцээний 81 кг-ийн жинд М.Анхцэцэг маань огцом өргөлтөөр 116 кг-ийг , түлхэлттэй өргөлтөөр 137 кг-ийг өргөж, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байр эзэлсэн бөгөөд огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа.
Энэ жинд нийт 16 тамирчин өрсөлдөхөд БНХАУ-ын Ляо ГуйФан 278 кг( 123+155), Египетийн Сара Ахмед 262 кг ( 113+149) , БНАСАУ-ын Ким Кью Рин 261 кг ( 114+147) амжилтаар алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
А.Түмэнбаяр