![](http://moh.gov.mn/uploads/content_picture/aaf0fe4c2518addd138b5f59c2ab38a00c93a01c.jpg)
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яамны харьяа байгууллагуудын удирдлагуудын хамт Өмнөговь аймагт ажиллаж байна.
![](https://moh.gov.mn/uploads/userfiles/images/459629357_852609966961878_313592947892264608_n.jpg)
Тэрбээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч ажилчидтай уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонсож тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллахаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа нь энэ юм.
![](https://moh.gov.mn/uploads/userfiles/images/459416165_852609866961888_150757704105943615_n.jpg)
Өмнөговь аймгийн тухайд:
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн 142 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
![](https://moh.gov.mn/uploads/userfiles/images/459494762_852609910295217_3266795970087019957_n.jpg)
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь:
* Амьсгалын эрхтэн тогтолцоо
* Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо
* Шээс, бэлгийн тогтолцоо
* Цус эргэлтийн эрхтэн тогтолцоо
* Мэдрэлийн эрхтэн тогтолцоо
Нас баралтын тэргүүлэх шалтгаан нь:
* Эрхтэн тогтолцоо
* Осол гэмтэл
![](https://moh.gov.mn/uploads/userfiles/images/459529340_852609826961892_3851869880612510495_n.jpg)
Өмнөговь аймагт осол гэмтэл дотроо амиа хорлолт улсын дунджаас өндөр байгаа нь анхаарал татаж байна.
– Түүнчлэн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын 43 үзүүлэлтээс 9 нь хүрээгүй.
![](https://moh.gov.mn/uploads/userfiles/images/459356860_852609840295224_3589758959630372440_n.jpg)
Сүүлийн 4 жилийн хугацаанд барилга байгууламжинд 30 тэрбум, тоног төхөөрөмжинд 5,6 тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэлтэй байна.