Гол мэдээ Шинэ мэдээ

П.БАЯНСАН: НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ЧӨЛӨӨТ ҮЛДЭГДЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ АЛДАГДУУЛАХГҮЙГЭЭР БАЙНГА ӨСГӨХ ЁСТОЙ

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарцуулалт, сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагааны хяналтыг сайжруулах чиглэлээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөлийг анх удаа байгуулсан. 

Олон нийтийн хяналтын зөвлөлийн чиг үүрэг болоод сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй, найдвартай  санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхэд хэрхэн хяналт тавьж буй талаар тус зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш  П.Баянсангаас тодрууллаа.

-2024 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд Олон нийтийн хяналтын зөвлөл гэж байгуулсан. Энэ зөвлөлийн талаар эхлээд мэдээлэл өгөөч. 

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэд орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөл нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 2024 онд олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах байдлаар байгуулагдсан. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоолоор орон тооны бус Олон нийтийн хяналтын зөвлөлийг долоон  хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ долоон хүний хоёр нь төрийг, нэг нь төрийн бус байгууллагыг төлөөлдөг. Мөн хоёр хүн нь мэргэжлийн хороог, үлдсэн хоёр нь даатгуулагчийг төлөөлж ажилладаг. Олон нийтийн хяналтын зөвлөлийн чиг үүргийг Нийгмийн даатгалын тухай ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зааснаар зохицуулж байдаг. 

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулах нь зөв гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хорооноос гаргасан байна. Энэ дүгнэлтэд танай зөвлөл хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчим баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан. Үүнд; Засгийн газрын үнэт цаас худалдан авах, Монголбанкны үнэт цаасны арилжаанд оролцох, Төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулах мөнгөн хадгаламж, банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудын мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулахаар зохицуулсан. 

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор банкны системд нөлөө бүхий арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулах мөнгөн хөрөнгийн дээд хэмжээг 700 тэрбум төгрөгөөр, 08 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкны системд нөлөө бүхий арилжааны банкинд байршуулах мөнгөн хадгаламжийн 2025 онд баримтлах жилийн хүүгийн доод хэмжээг 14.2 хувь байна гэж баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас банкны системд нөлөө бүхий арилжааны банкуудаас санал авахад 15 хувийн хүүтэй хадгалуулах боломжтой гэсэн саналууд ирүүлсэн. 

Хуульд зааснаар мөнгөн хадгаламжийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 15 хувиас ихгүй байх ёстой. Тиймээс энэ хязгаарт багтаагаад мөнгөн хөрөнгөө хуваарилна. 

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд байршуулах шалгуур үзүүлэлтүүд, хэм хэмжээ норм дүрэм гэж байдаг. Процессын чанартай ажлууд хийгдэнэ. Энэ бүх ажлууд тогтоол, хуульд заасны дагуу шалгаруулалт нь зөв явагдаж байна уу гэдгийг Олон нийтийн хяналтын зөвлөл хянаж, шалгадаг. Хяналтын зөвлөл 2024 оны арваннэгдүгээр сараас ажилдаа ороод 2025 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулсны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 

-Нийгмийн даатгалын санг мөнгөгүй болчихлоо л  гээд байдаг. Тэгтэл сангийн чөлөөт үлдэгдэл мөнгө гэж илүү мөнгө үлдээд байна гэсэн үг үү?

-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл гэж юуг хэлээд байна гэхээр Нийгмийн даатгалын санд ажил олгогч болон даатгуулагчаас хуульд заасан хувь хэмжээгээр бодож төлж байгаа шимтгэлээс бүрдсэн дөрвөн төрлийн сангийн орлого гэж байдаг. Эдгээр сангаас тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж болон бусад төрлийн зардал нөхөн олговорт олгохоо хасахад зөрүү нь буюу тодруулбал, тухайн жилийн зарлагад зарцуулагдахгүй үлдэж байгаа мөнгөн хөрөнгийг чөлөөт үлдэгдэл гээд байгаа юм. Одоогоор тэтгэмжийн болон Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан чөлөөт үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг инфляц буюу мөнгөний худалдан авах чадвар алдагдуулахгүйгээр тодорхой хэрэгсэлд байршуулаад үнэ цэнийг нь байнга өсгөж явах ёстой юм. 

-Танай зөвлөл энэ хэр олон ажил хийхээр төлөвлөсөн бэ? 

-Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулагдсанаасаа хойш хийж байгаа дорвитой хоёр том ажил байна. Монголбанк, Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хамгийн эрсдэл багатайгаар хамгийн их өгөөжтэйгөөр байршуулах ямар боломж бололцоо байна вэ гэдэг дээр санал солилцсон.

Мөн нийгмийн даатгалын байгууллагын хэмжээнд авч чадаагүй авлага 500 орчим тэрбум төгрөг байна. Энэ авлагад үүсээд хоёр жил болсон, нэг сараас гурван сарын хугацаанд төлөгдөөгүйгээс үүссэн гэхдээ барагдуулах боломжтой авлагууд ч бас байна. Тиймээс нийгмийн даатгалын байгууллага, системийн хэмжээнд үүсээд байгаа авлагуудыг хэрхэн  барагдуулах авлагын менежментийг яаж хийх вэ гэдэг чиглэлээр нийгмийн даатгалын байцаагчдад арга зүйн чиглэлээр сургалт явуулахаар хөтөлбөр боловсруулж байна.  Ерөнхийдөө жилийн туршид нийтдээ 10 гаруй ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхний улиралд төлөвлөсөн ажлуудаасаа 3-4-ийг нь хэрэгжүүлээд үр дүн нь гараад явж байна. Цаашдаа  үе шаттайгаар энэ ажлууд маань хийгдээд явна.

admin

About Author

Бусад мэдээ

Шинэ мэдээ

Nintendo Labo VR hands This virtual Reality Gets Weird

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Шинэ мэдээ

Post-Apocalyptic Tendencies in 2021 Games designs

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected