Нийгэм

ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050-д тусгагдсан тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилт ба ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх цахим хурлыг 2024 оны 07 дугаар сарын 30-нд амжилттай зохион байгууллаа.

     Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба, Хүүхдийн эмнэлгийн эмч, судлаачид, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, НЭМГ, Нийслэлийн түргэн тусламжын төв, ГССҮТ , 18 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн, нярайн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 156 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцов.

     Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий тус цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Б.Хишигжаргал “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал, 2020-2024 оны эхний хагас жил”; Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Билгүүн “Үжил, үжлийн шок, эмчилгээний зарчим” сэдвээр эмч, мэргэжилтнүүдэд онолын мэдээлэл танилцууллаа.

Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилийн байдлаар эх, хүүхдийн эндэгдэл буурсан хэдий ч цаашид Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын алсын хараа 2050-д заасанчлан сэргийлж болох эндэгдлийг бууруулах шаардлага буйг онцоллоо.

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected