Гол мэдээ Нийгэм

СУУРЬ ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУД

Суурь тэтгэвэр гэж юу вэ?

Суурь тэтгэвэр гэдэг нь өндөр насанд хүрсэн иргэний амьжиргааны наад захын орлогыг баталгаажуулах, ядууралд өртөхөөс сэргийлэх зорилгоор үндсэн тэтгэвэр дээр улсын төсвөөс сар бүр нэмж олгодог мөнгө юм.

Зарим даатгуулагч олон жил шимтгэл төлж хөдөлмөрлөдөг боловч насан туршдаа бага цалинтай байдаг учраас өндөр тэтгэвэр авч чаддаггүй. Ихэвчлэн доод хэмжээний тэтгэвэр авдаг. Жишээ нь, сургуулийн үйлчлэгч 30 жил шимтгэл төлөөд ч тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч болно. Гэхдээ сургуулийн үйлчлэгчийг бага хөдөлмөрлөсөн эсхүл чухал бус ажил хийж байсан гэж үзэж болохгүй. Хэрэв тэд тогтмол цэвэрлэгээ хийдэггүй байсан бол бохир ОО, хоолны газраас сурагчид халдварт өвчин тусаж, эмчлэхэд улам өндөр зардал гарна. Өвдсөн сурагч хичээлийн хоцрогдолд орох аюултай. Өөрөөр хэлбэл, үйлчлэгчийн ажил ч чухал бөгөөд үнэ цэнтэй. 

Ийм учраас түүний хэр их хөдөлмөрлөсөн эсэхээс үл хамааран ямар ч тохиолдолд тэтгэвэр нь бага тогтоогдох ахмад настнуудад орлогын нэмэлт баталгаа олгох шаардлагатай болдог. 

Албан бус салбарт ажиллагчид, улирлын чанартай ажилтнууд, гэр бүлийн ХБИ-ээ асардаг иргэдийн хувьд шимтгэл төлөх хугацаа, орлого хязгаарлагдмал байдаг учраас тэтгэвэр нь багаар тогтоогдох эсхүл огт тэтгэвэргүй үлддэг. 

Түүнчлэн ахмад настан өндөр наслах тусам бодит тэтгэврийн хэмжээ нь аажмаар буурч байдаг. 

Энэ мэт шалтгааны улмаас ахмад настны орлогын наад захын баталгааг хангах зорилгоор улс орнууд суурь тэтгэвэр нэмж олгодог болсон.

Монгол Улс ирэх сарын 1-нээс ахмадууддаа анх удаа суурь тэтгэвэр олгоно

Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталсан. Ингэснээр 435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ. Энэ бол анх удаа ахмад настны амьдралын баталгаа болгон нэвтрүүлж буй шинэ төрлийн тэтгэвэр. Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэл, хэрэгжилт юм. Тэтгэвэр авагч бүрд сар бүхэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнуудаа үнийн өсөлтийн өмнө орхих учиргүй. Суурь тэтгэвэртэй болсноор дундаж тэтгэвэр нэг сая нэг зуун мянган төгрөг болно. Өнөөдөр 10 ахмад настны долоо нь 769 000 буюу доод хэмжээгээр тэтгэвэр авч байна. Илүү олон жил төлсөн нь илүү авч, хүний хөдөлмөрийг шударгаар үнэлэх тогтолцооны шинэчлэлийн эхлэл гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцолж байна. Шинэ оны эхний өдрөөс үнийн өсөлтийг харгалзан, тэтгэврээ ахиад нэмэх ажээ. Төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлж, төсвийн тодотголоор төсвөө 1,4 их наяд төгрөгөөр таналаа. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалах цалин, тэтгэврийн нэмэгдэл болгож буйгаа Ерөнхий сайд мэдэгдээд байна.

Суурь тэтгэврийн хэмжээ

Суурь тэтгэврийн хэмжээ янз бүр. Зарим улсад бүх ахмад настанд ижил мөнгөн дүнгээр жигд суурь тэтгэвэр олгодог, энэ нь мэдээж зардал өндөртэй. Жишээ нь, Шинэ Зеланд жигд суурь тэтгэвэртэй. 

Бага тэтгэвэр, орлоготой нь илүү, харин өндөр тэтгэвэр, орлоготойд бага хэмжээний суурь тэтгэвэр олгодог орнууд байна. Автрали, Канад, Швед, Финлянд. Тэтгэврийн хэмжээ нь тодорхой түвшнээс бага бол зөрүүг нөхөн олгох тэтгэврийн доод хэмжээг баталгаажуулах хэлбэрээр ч олгодог улс байна. Норвеги, Испани. Зарим улсад ахмад настны наснаас суурь тэтгэврийн хэмжээг тогтоодог. Тухайн улс нь нийгмийн даатгалынхаа дундаж тэтгэвэр, төсвийн нөөц бололцоондоо тулгуурлан харилцан адилгүй хэмжээний суурь тэтгэвэртэй байна. 

Монгол Улсад 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн эрэгтэйд суурь тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдсэн. Суурь тэтгэврийн хэмжээ нь тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100-300 мянган төгрөг байхаар төсөвлөжээ. Иргэнд яг хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр очих нь суурь тэтгэврийн томъёонд тусгагдсан дүн, үзүүлэлтээс хамаарах ажээ. 

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected