Нийгэм Шинэ мэдээ

МОНГОЛЫН ОЮУТНЫ МАТЕМАТИКИЙН 34-Р ОЛИМПИАД БОЛЛОО

МУИС-ийн ШУС-ийн БУС-ын Математикийн тэнхимээс Монголын оюутны математикийн 34-р олимпиадыг амжилттай зохион байгуулж дүнгээ гаргалаа. Олимпиадад МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗИС, ХААИС-ийн 200 гаруй оюутан бүртгүүлэн оролцлоо. Оролцогч оюутнууд мэргэжлийн Junior, мэргэжлийн Senior, мэргэжлийн бус гэсэн дөрвөн ангилалд хуваагдан ангилал тус бүр дөрвөн бодлого бодож өрсөлджээ. 

Мэргэжлийн Junior ангилалд МУИС-ийн ШУС-ийн математик хөтөлбөрийн оюутан  Ц.Жамцдорж тэргүүлж, мөн МУИС-ийн ШУС-ийн математик хөтөлбөрийн оюутан  Г.Энхжин удаалж, МУИС-ийн МТЭС-ийн хэрэглээний математик хөтөлбөрийн оюутан М.Түвшинбаяр гуравдугаар байранд шалгарлаа. 

Мэргэжлийн Senior ангилалд МУИС-ийн МТЭС-ийн статистик хөтөлбөрийн оюутан Л.Тамир түрүүлж, МУИС-ийн МТЭС-ийн статистик хөтөлбөрийн оюутан Б.Нарансолонго хоёрдугаар байр,   МУИС-ийн ШУС-ийн багш-математикийн боловсрол хөтөлбөрийн оюутан М.Дамдиндорж гуравдугаар байранд тус тус шалгарлаа. 

Мэргэжлийн ангиллуудад МУИС-ийн оюутнууд тэргүүлсэн бол мэргэжлийн бус ангилалд СЭЗИС-ийн эдийн засаг хөтөлбөрийн оюутан Б.Гүр-Аранз түрүүллээ. Мэргэжлийн бус ангиллын хоёрдугаар байрыг МУИС-ийн МТЭС-ийн компьютерийн ухаан хөтөлбөрийн оюутан Н.Мөнх-Оргил, гуравдугаар байрыг МУИС-ийн ШУС-ийн хими хөтөлбөрийн оюутан Б.Буянхишиг хан тус тус эзэлжээ. 

Монголын оюутны математикийн 34-р олимпиадыг зах зээлд тэргүүлэгч Космо трейд ХХК, Жем интернэшнл ХХК, оюуныг тэтгэгч йодтой Хужирт ус брэнд ивээн тэтгэжээ.  

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected