Сэтгэл зүйчид бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан нэгэн зөвлөгөөг өгч байна. Тэд телевизийн дэлгэцнээс уяатай өнждөг багачууддаа элдэв реклам үзүүлэхгүй байсан нь дээр гэдгийг анхааруулжээ.
Хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, амттан, тоглоом зэргийг сурталчилсан реклам тэдний сэтгэл зүйд нөлөөлдөг. Авахсан, идэхсэн, тоглохсон гэхээс илүүтэй эцэг эх нь түүнд хангалттай сайн анхаарал халамж тавьдаггүй юм байна гэсэн ойлголт реклам зохиогчдын ачаар тэдний бяцхан оюунд шингэж орхидог аж. Энэ нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, өөрийгөө үнэлэх, өөдрөг байх үзлийг төлөвших боломжийг хаадаг гэнэ.
Грект хүүхдийн тоглоом сурталчилсан рекламыг 7.00-22.00 цагийн хооронд телевизээр явуулахыг хориглодог. Энэ тухай мөн Бельги,Ирланд, Польш, Италид ч анхаарч тодорхой шийдвэр гаргасан. Шведүүд 14 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүний рекламыг цэнхэр дэлгэцээ үзүүлэхийг бүрмөсөн хориглосон бол АНУ-д зурагтанд тусгай чип суулгаад телевизийн бүх нэвтруулгийг ямар ч рекламны цаггүйгээр үзэх боломжийг бүрдүүлсэн байна.