Нийгэм

УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас нийслэлийн 6 дүүргийн Нийгмийн даатгалын газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга нартай уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хяналт шалгалтын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх болон 2026 онд хийгдсэн дотоодын хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, Нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх, шимтгэлийн өр авлага барагдуулах ажлыг Хамралт, орлогын хэлтэстэй хамтран эрчимжүүлэх талаар үүрэг, чиглэл өгөв.

Мөн Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан:

• “Нийгмийн даатгалын байгууллагын дотоод хяналт шалгалтын заавар”;

• “Нийгмийн даатгалын байгууллагын цахим хяналт шалгалтын заавар”-ын төслүүдийг танилцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авлаа.

Хэлэлцүүлгийн үеэр гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн, холбогдох журам болон цаашдын үйл ажиллагаанд тусган ажиллахаар боллоо.

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected