Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.05) Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, М.Ганхүлэг, Б.Заяабал, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Б.Уянга нар Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнө болон Ерөнхий боловсролын тухай хуулиар хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго, ерөнхий чиг үүрэг тусгасан хэдий ч хэрэгжилтийг хангах механизм дутмаг, тодорхойгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хүүхдийн оролцоонд суурилсан хөгжлийг дэмжих, нас насанд нь тохирсон үйл ажиллагаанд хөгжлийн ялгаатай байдлыг харгалзан үзэж тэгш хамруулах, хот ба хөдөөгийн ялгааг арилгах, багш, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг олон асуудал шийдлээ хүлээж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулгадаа онцолсон

