Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр болон холбогдох албан хаагч нар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд ажиллалаа.
Тус төв нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэлхийн жишигт хүрсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд үзүүлэх эрхэм зорилготой ажилладаг бөгөөд Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа төрийн байгууллага юм.
Төрийн нарийн бичгийн дарга тус төвийн үйл ажиллагаа, үйлчилгээ, тулгамдаж буй асуудлуудтай газар нь дээр нь очиж танилцан үйлчилгээнд хамрагдаж байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай уулзаж санал хүсэлтийг сонслоо. Мөн цаашид үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, байгууллагын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгох талаар чиглэл өглөө.


