Гол мэдээ Нийгэм

СУУРЬ ТЭТГЭВЭР ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Мөнхзул суурь тэтгэврийн талаар мэдээлэл өглөө.

Суурь тэтгэвэр гэдэг нь өндөр насанд хүрсэн иргэний амьжиргааны наад захын орлогыг баталгаажуулах, ядууралд өртөхөөс сэргийлэх зорилгоор үндсэн тэтгэвэр дээр төрөөс буюу улсын төсвөөс сар бүр нэмж олгодог мөнгөн дүн юм.

Яагаад суурь тэтгэврийг олгодог вэ?

– Зарим даатгуулагч олон жил шимтгэл төлж хөдөлмөрлөдөг боловч насан туршдаа бага цалинтай байдаг учраас өндөр тэтгэвэр авч чаддаггүй. Ихэвчлэн доод хэмжээний тэтгэвэр авдаг. Жишээ нь, сургуулийн үйлчлэгч 30 жил шимтгэл төлөөд ч тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч болно. Гэхдээ сургуулийн үйлчлэгчийг бага хөдөлмөрлөсөн эсхүл чухал бус ажил хийж байсан гэж үзэж болохгүй. Хэрэв тэд тогтмол цэвэрлэгээ хийдэггүй байсан бол бохир ОО, хоолны газраас сурагчид халдварт өвчин тусч, тэднийг эмчлэхэд улам их зардал гарна. Өвчин туссан сурагч хичээлийн хоцрогдолд орвол түүний ирээдүйд сөргөөр тусна. Өөрөөр хэлбэл, үйлчлэгчийн ажил ч чухал бөгөөд үнэ цэнтэй. 
– Ийм учраас түүний хэр их хөдөлмөрлөсөн эсэхээс үл хамааран ямар ч тохиолдолд тэтгэвэр нь бага тогтоогдох ахмад настнуудад орлогын нэмэлт баталгааг олгох шаардлагатай болдог. 
– Албан бус салбарт ажиллагчид, улирлын чанартай ажилтнууд, гэр бүлийн ХБИ-ээ асардаг иргэдийн хувьд шимтгэл төлөх хугацаа, орлого хязгаарлагдмал байдаг учраас тэтгэвэр нь багаар тогтоогдох эсхүл огт тэтгэвэргүй үлддэг. 
– Түүнчлэн ахмад настан өндөр наслах тусам бодит тэтгэврийн хэмжээ нь аажмаар буурч байдаг. 
– Өөр нэг шалтгаан бол тэтгэврийн DC буюу бүрэн хуримтлалын тогтолцоотой орнуудад хөрөнгө оруулалтын өгөөж буурахтай холбоотой тэтгэвэр буурах эрсдэлийг даатгуулагч өөрөө бүрэн хариуцдаг. Энэ тохиолдолд даатгуулагчийн тэтгэвэр бага байх магадлал үүсдэг учраас төрөөс нэмэлт баталгаа олгодог.
– Дээрх болон өөр бусад шалтгааны улмаас ахмад настны орлогын наад захын баталгааг хангах зорилгоор улс орнууд суурь тэтгэвэр нэмж олгодог болоод байна. 

Суурь тэтгэврийг олгох шалгуур? 

Үндсэн шалгуур үзүүлэлт нь тэтгэврийн нас байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад суурь тэтгэвэр олгох тэтгэврийн доод нас нь ихэвчлэн 65 байдаг. Улс орнууд үндсэн тэтгэврийн нас, төсвийн боломждоо үндэслэн өөр өөрөөр тогтооно. Нэмэлт шалгуур үзүүлэлтийн тухайд 1) зөвхөн тухайн улсын иргэн буюу оршин суусан хугацаанаасаа хамаарч авах; 2) авч байгаа тэтгэврийн хэмжээ болон нийт орлого нь тодорхой түвшнээс бага бол авах; 3) шимтгэл төлсөн байх хугацааны шалгуур хангаж байж авах гэсэн нөхцөлүүдийн аль нэгийг шалгуур болгодог. 

Суурь тэтгэврийн хэмжээ?

Суурь тэтгэврийн хэмжээ янз бүр. Зарим улсад бүх ахмад настанд ижил мөнгөн дүнгээр жигд суурь тэтгэвэр олгодог, энэ нь мэдээж зардал өндөртэй. Ж нь, Шинэ Зеланд жигд суурь тэтгэвэртэй. Бага тэтгэвэр, орлоготой нь илүү хэмжээний харин өндөр тэтгэвэр орлоготойд бага хэмжээний суурь тэтгэвэр олгодог орнууд байна. Ж нь, Автрали, Канад, Швед, Финлянд. Тэтгэврийн хэмжээ нь тодорхой түвшнээс бага бол зөрүүг нөхөн олгох тэтгэврийн доод хэмжээг баталгаажуулах хэлбэрээр ч олгодог улс байна. Ж нь, Норвеги, Испани. Зарим улсад ахмад настны наснаас суурь тэтгэврийн хэмжээг тогтоодог. 
Тухайн улс нь нийгмийн даатгалынхаа дундаж тэтгэвэр, төсвийн нөөц бололцоондоо тулгуурлан харилцан адилгүй хэмжээний суурь тэтгэвэртэй байна. Жишээ нь, улсын нэрлэсэн дундаж цалинтай харьцуулахад суурь тэтгэврийн хэмжээ нь өндөр суурь нийгмийн баталгаатай Шинэ Зеландад улсын дундаж нэрлэсэн цалингийн 40%, Нидерланд, Австралид — 26–29%, дундаж баталгаатай Ирланд, Их Британи, Финланд, Данид дунджаар 17–25%, бага хэмжээний суурь тэтгэвэртэй Канадад цалингийн 10%, ОХУ-д 8%, БНХАУ-д 2% орчим байдаг байна.  
Харин МУ-ын хувьд 55 насанд хүрсэн эмэгтэй, 60 насанд хүрсэн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгохоор хууль эрх зүйн орчин бүрдсэн. Суурь тэтгэврийн хэмжээ нь тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнээс хамааран сард 100-300 мянган төгрөг байхаар төсөвлөжээ. Иргэнд яг хэдэн төгрөгийн суурь тэтгэвэр очих нь суурь тэтгэврийн томъёонд тусгагдсан дүн, үзүүлэлтийг яаж тогтоохоос хамаарна. Шаардагдах төсөв нь батлагдсаны дараа ЗГ-аас эдгээрийг тогтоохоор байна. Төсөвт тусгагдсан нийт зардлын хэмжээнээс тооцоход суурь тэтгэврийн дундаж хэмжээ 225 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь 2025 оны улсын нэрлэсэн дундаж цалин 2,726.9 мянган төгрөгийн 8.3% болж байна.

Өөрийн уншиж судалсан тайлан, мэдээлэлдээ үндэслэн бодлоо хуваалцлаа.

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected