Нийгэм

“БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТИЙН ТАНДАЛТ ХИЙХ ЧАДАВХЫГ САЙЖРУУЛАХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалт хийх чадавхыг сайжруулах” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгүүдээс эмнэлзүй, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга, менежер, тархвар судлаач, эмч зэрэг нийт 55 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.

Нийт дөрөв хоног онол, дадлага хосолсон байдлаар үргэлжлэх уг сургалтад бичил биетний тэсвэржилтийн тандалт, тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх, WHONET программын ашиглалт, бичил биетний эсрэг эмийн хэрэглээний хяналт, эмэнд тэсвэртэй бичил биетний халдвараас сэргийлэлтийн гэсэн чиглэлүүдээр ДЭМБ-ын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын зөвлөх мэргэжилтэн Saly Wagdy, Т.Хосбаяр, ДЭМБ-ын Ази Номхон далайн баруун бүсийн мэргэжилтэн Др.Tack зэрэг зөвлөх мэргэжилтэн болон  ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хөтөлбөрийн дагуу сургалт орох юм. 

Сургалтын үр дүнд бичил биетний эмэнд тэсвэржилтээс сэргийлэх, эмэнд тэсвэржсэн бичил биетийг тандах, эрт илрүүлэх, бэлэн байдлыг хангах, халдварын эсрэг хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийн чадавх сайжрах аж. 

Сургалт ирэх мягмар гарагт өндөрлөнө.

enkhmaa tse

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected