Фото галерей Шинэ мэдээ

“In Da Khuree” тоглолт маргааш буюу энэ сарын 10-нд болно

Монголын хип хоп урсгалын томоохон төлөөлөгч Desant, Ginjin, Icetop хамтлагийн Боогий нарын хамтарсан “In Da Khuree” тоглолт маргааш буюу энэ сарын 10-ны өдөр SocicalPay Park-д зохион байгуулагдах гэж байна.

Монголын хип хоп урсгалын магадгүй гурван үеийн төлөөлөл гэж хэлж болохоор энэ гурван уран бүтээлчийн тоглолтын найруулагчаар “Язгуур” студийн ерөнхий найруулагч н.Энхбаатар ажиллаж байна.

 Сүүлийн жилүүдэд манай улсад задгай талбайн тоглолт ихээр боллоо. Үүнийгээ дагаад хөгжим, дууны дуугаралт өндөр түвшинд хөгжжээ. Харин тайзны ледийг Монголд анх удаа 45 градусын налуутай засаж, дуучдыг үзэгчидтэй ойрхон байлгах үүднээс засаж байгаа аж. Тоглолт нийт таван цаг орчим үргэлжлэх бөгөөд халаалтын дуучин байхгүй гэдгээрээ онцлог юм. Desant, Ginjin, Boogii гэх дарааллаар дуулсаар хамгийн сүүлд хамтарсан бүтээлээ сонсогчдодоо хүргэнэ. Тоглолтыг долоон хэсэгт хуваасан бөгөөд Icetop, Digital, Di Batuka, Tsetse, Ka, Jason, Mrs M, Limit King, Fla, Vandebo, Blu, Shuwu, Youngsub, Харангын Лхагвасүрэн нар тоглолтын нэг хэсэг болж оролцох ажээ.

admin

About Author

Бусад мэдээ

Фото галерей

The Ultimate Guide to New York’s Favorite Food

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Фото галерей

The Ultimate Guide to New York’s Favorite Travel

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected