Нийгэм Шинэ мэдээ

“АЖИЛТНЫГ ТЭТГЭВЭРТ БЭЛТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЛАА

🔹Хүн амын насжилт нэмэгдэж, ахмад настны эзлэх хувь өсөж байгаа тул ажилтныг зөвхөн тэтгэвэр тогтоолгох бус, тэтгэвэрт гарахын өмнө урьдчилан бэлтгэх, гарсны дараах эрүүл, идэвхтэй, санхүүгийн болон нийгэм-сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй амьдралд шилжихэд нь урьдчилан бэлтгэх шаардлага бий болж байна.

🔹Засгийн газрын 2026 оны 302 дугаар тогтоолоор батлагдсан “Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-д “Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөөг шинэчлэн батлуулах, хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах, хяналт тавих” арга хэмжээ тусгагдсан.

🔹Иймд өнөөгийн нөхцөл, олон улсын сайн туршлагад тулгуурлан тэтгэвэрт гарах үе нь хөдөлмөрийн төгсгөл бус эрүүл, идэвхтэй, нийгэмд оролцоотой амьдралын шинэ үе шатны эхлэл байх, байгууллага бүр ахмад ажилтныг тэтгэвэрт гарахад бэлтгэх “хувийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлдэг байх гэсэн үзэл баримтлалаар “Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулав.

Дараах холбоосоор төлөвлөгөөний төсөлтэй танилцаж санал өгөх боломжтой

https://mlsp.gov.mn/content/detail/4176

See less

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected