Нийгэм Шинэ мэдээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ТӨМӨР ЗАМЧДАД ТАНИЛЦУУЛЛАА

Олон улсын «Зохистой хөдөлмөр» аяны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан “Нийгмийн даатгал, татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт нэгдсэн сургалт, өдөрлөгийн арга хэмжээ (2026.10.15) Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Арга хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Алтанхуяг нар нээж үг хэлэв.

Нээлтийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас “Шилдэг шимтгэл төлөгч байгууллага”-аар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шагнаж урамшуулснаас гадна салбарын шилдэг ажилтан, албан хаагчдад “Нийгмийн даатгалын хүндэт тэмдэг”, “Жуух бичиг” гардууллаа.

Сургалтын үндсэн хэсэгт Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын дарга С.Лхагвадорж төмөр замын салбарын 800 гаруй албан хаагчдад Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ААНБ-д хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, сургалт явууллаа.

Мөн тус арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч, албан хаагчид сургалтад оролцогч 450 гаруй иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомж, тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа

admin

About Author

Бусад мэдээ

Нийгэм

Old Fashioned Recipe For at Preventing Chemical

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected
Нийгэм

Boxed Water Partners With To Consumer Creativity.

There are many variations of passages of Lorem Ipsum available but the majority have suffered alteration in that some injected