Гол мэдээ Улс төр

НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭ  ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ МЭДЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны аравдугаар сарын 29-ний өдөр Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай утсаар ярив. Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийллээ. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас мэргэжлийн баг илгээсэн. Багийн дүгнэлтэд […]

Гол мэдээ Нийгэм

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭН ТОГТООЛОО

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараах байдлаар тогтоон олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Үүнд: 1. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй 39,510 иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 478.0 мянган төгрөг байгааг 25.5 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган […]

Нийгэм

“БОЛД ТӨМӨР ЕРӨӨ ГОЛ” ХХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Сүүлийн өдрүүдэд зарим өдөр тутмын сонин болон цахим талбараар “Болдтөмөр Ерөө Гол” ХХК болон хувьцаа эзэмшигчийн нэр хүндэд халдсан, бодит байдалд нийцэхгүй, гүтгэлгийн шинжтэй нийтлэл, нэвтрүүлгийг нэр бүхий сэтгүүлчид захиалгатайгаар хийж, зохион байгуулалттайгаар түгээж байгаад харамсаж, тус компанийн зүгээс олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэх зорилгоор дараах албан ёсны мэдэгдлийг гаргаж байна. “Болдтөмөр Ерөө Гол” […]

Гол мэдээ Нийгэм

2026 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 01-НЭЭС СУУРЬ ТЭТГЭВЭР ОЛГОЖ ЭХЭЛНЭ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын бодлогын газрын дарга В.Рэнцэнханд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал болон бусад холбогдох дарга нар 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлт, тэтгэврийн шинэчлэлийн бодлого болон 11 дүгээр сарын 01-ний өдрөөс олгох суурь тэтгэврийн талаар мэдээлэл хийлээ.  Улсын […]

Нийгэм Шинэ мэдээ

СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТОГТООХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ Засгийн газраас өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ хэлэлцэн баталснаар 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхлэхээр болсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг тогтоох тухайЗасгийн газрын тогтоол батлагдлаа. Суурь тэтгэврийн үндсэн дүнг 100,000 төгрөг, суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах […]

Гол мэдээ Нийгэм

СУУРЬ ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУД

Суурь тэтгэвэр гэж юу вэ? Суурь тэтгэвэр гэдэг нь өндөр насанд хүрсэн иргэний амьжиргааны наад захын орлогыг баталгаажуулах, ядууралд өртөхөөс сэргийлэх зорилгоор үндсэн тэтгэвэр дээр улсын төсвөөс сар бүр нэмж олгодог мөнгө юм. Зарим даатгуулагч олон жил шимтгэл төлж хөдөлмөрлөдөг боловч насан туршдаа бага цалинтай байдаг учраас өндөр тэтгэвэр авч чаддаггүй. Ихэвчлэн доод хэмжээний тэтгэвэр […]

Нийгэм Шинэ мэдээ

ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООНД ШИЛЖЛЭЭ

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар даатгуулагч санхүүгийн олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бүрдүүлсэн “Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо”-г нэвтрүүлж эхэллээ. Эх сурвалж: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйл.

Улаанбаатарын сонин Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох […]

Гол мэдээ Нийгэм Шинэ мэдээ

НӨХӨР ЭСХҮЛ ЭХНЭР НАС БАРСАН ТОХИОЛДОЛД ЭХНЭР, ЭСХҮЛ НӨХРИЙН АВЧ БАЙГАА СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ 50 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭН ОЛГОНО

Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэ зохицуулалтыг танилцуулж байна. Нийгмийн даатгалын сангаас суурь тэтгэвэр авагчийн нөхөр эсхүл эхнэр нас барсан тохиолдолд эхнэр, эсхүл нөхрийн авч байгаа суурь тэтгэврийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэн олгоно. Хуулийн зохицуулалт […]

Нийгэм Шинэ мэдээ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ТӨМӨР ЗАМЧДАД ТАНИЛЦУУЛЛАА

Олон улсын «Зохистой хөдөлмөр» аяны хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран зохион байгуулсан “Нийгмийн даатгал, татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдэвт нэгдсэн сургалт, өдөрлөгийн арга хэмжээ (2026.10.15) Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Монголын […]