Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа
“Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн […]