Нийгэм Шинэ мэдээ

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан […]

Хотын дарга нар өвчтэй хүмүүсийн эрүүл мэндээр тоглосоор байна

Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв рүү Хотын дарга Х.Нямбаатарын “даалгавар”-аар гэрээт харуул хамгаалалт, цагдаа, хууль хүчнийхэн хууль бусаар удаа дараа дайрч, эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчдийн эрхэнд бүдүүлгээр халдсаар байна.  Өнөөдөр буюу дөрөвдүгээр  сарын 1-ний өдөр тус эмнэлэгт рүү хуулийнхан дайрч орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ.  Тус эмнэлэг нь төрийн бодлого шийдвэрийн дагуу […]

Улаанбаатарын сонин

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, ТҮЦ, гарааш буулгана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц,  авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын […]

Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа

-Төрт ёсоо дээдэлдэг монгол хүнийхээ хувьд танд дахин хандаж байна-            УАУЭСКТ-д хотын дарга нарын үүсгээд байгаа асуудлыг эхэлж байхад  бид Монгол Улсын Ерөнхийлөгч танд хандаж байсан. Нэгд, төртэй, хуультай ардчилсан улсын төрийн тэргүүний хувьд хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүссэн, хоёрт УАУЭСКТ-ийн менежментийн хувьчлалын талаар үнэн бодит мэдээллийг өгөхийг зорьсон. УАУЭСКТ-ийн менежментийн […]

Улс төр

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ СОЁРХОН БАТАЛЛАА

 ✅Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хэлэлцэж баталлаа. ✅Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл […]

Улс төр

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна.  Тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалт хийх үеэр хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлж, -Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг […]

Нийгэм Шинэ мэдээ

Таван аймгийн атар газарт тариалан эрхлэх хүсэлт ирүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол нэгдүгээр сард батлагдсан. Тус аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх […]

Гол мэдээ Шинэ мэдээ

Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн […]

Улаанбаатарын сонин

Сэлбэ дэд төв анхны жишиг “20 минутын хот” болно

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн Шуурхай штабын VIII хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Тус хуралдаан энэ сарын 22-нд болж, “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн явцын мэдээллийг хэлэлцэв.  Сэлбэ дэд төвийн төслийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбарыг хамруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж, холбогдох арга […]

Шинэ мэдээ

Эдийн засгийн хөгжлийн зөвлөл татвар, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаанаар татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг хэлэлцлээ. Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл багтдаг. […]