Улаанбаатарын сонин

Энэ онд нийслэлд явган хүний 60 км зам шинэчилнэ

Энэ онд нийслэлийн хэмжээнд гол гудамж, зам дагуу 59.6 км явган замыг байгалийн чулуугаар шинэчилнэ. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Энэ жилийн явган замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелууд байхгүй. Кабелуудыг дан газар доогуур хонгилын системээр явуулна. Үүнд, хугацаа их орж байгаа. Мөн авто замын нэгдүгээр эгнээ дагуух гол гудамж, замын […]

Улаанбаатарын сонин

Шүүрт машин 10-15 хүний ажлыг хөнгөвчилдөг

Өнгөрсөн оны аравдугаар сард хот, нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг хүлээлгэн өгсөн. Эдгээр машин, техникийг ашиглан хот тохижилтын ажилчид иргэдийн зорчих аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэхээр цаг наргүй ажиллаж байна. Хүлээлгэн өгсөн машин, техникийн ажиллагааны талаар “Ти Жи Эйн Форэстри” ХХК-ийн зам талбайн инженер […]

Улс төр

Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд […]

Нийгэм

Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг баталлаа

ОХУ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өв Байгал нуурт үзүүлэх нөлөөллийн экологийн иж бүрэн үнэлгээ, төслийн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, төслийн туслах далангийн ТЭЗҮ боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулах, Зардлыг санхүүжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх тухай асуудал 1964 онд анх яригдаж эхэлснээс хойш үе үеийн Засгийн газар олон арга хэмжээ авч […]

Нийгэм Шинэ мэдээ

Экспорт нэмэгдүүлэх Ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын нэгдсэн төсөв, төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хяналт тавих, тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын Захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд ахална. “Макро эдийн засаг тогтвортой байна. 2024 […]

Гол мэдээ

Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын геополитикийн байдал, олон улсын худалдааны нөхцөл хүндэрч байгаатай холбогдуулан үнийн өсөлтөөс сэргийлэх, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, бүх төрлийн зөвлөл, хороо, комиссын дарга нарт үүрэг болгов. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн […]

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…

“Өдрийн сонин”, сэтгүүлч Э.Энэрэл Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. – Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байна. Сарын шинэдээр сайн үг хэлэлцдэг уламжлалтай учраас улс оронд маань болж бүтэж байгаа сайн мэдээллийг эхэлж сонсмоор байна. Бас тэр бүрийд өргөн хүрээнд нээлттэй ярилцаагүй удсан болохоор хүлээгдэж байгаа олон асуултад хариулт авна […]

Гол мэдээ Нийгэм

Мега төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж найман хуульд өөрчлөлт оруулна

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн […]

Uncategorized Улс төр

УИХ-ын дарга Хэнтий аймгийн Чингис хотын иргэдтэй уулзлаа

Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентаас хэрэгжүүлж буй бодлого, УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлагдах хууль тогтоомжуудын талаар танилцууллаа. 126 гишүүнтэй, таван нам, эвслийн төлөөлөл бүхий парламент анхны намрын чуулганаар эдийн засгаа өсгөн тэлэх үр дүн бүхий дөрвөн томоохон төслийг хөдөлгөх алхмыг хийсэн нь 30 жил гацсан төслүүд хэрэгжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан хэмээн онцлов. Тэрээр […]

Нийгэм

“Шинэ Хархорум” хотын ирээдүй  

  • February 24, 2025

Ц.Цолмон  Онц Бөгөөд Бүрэн Эрхэт Элчин Сайд, гавъяат эдийн засагч Чингис хааны зарлигаар эхлүүлсэн Эртний нийслэл  Хархорум хотыг сэргээн байгуулах ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан эрх зүйн орчиныг  бүрдүүлээд байна. Бидний хэсэг нөхөд монгол, франц, герман архитекторууд, монголын ахмад элчин сайд нар Шинэ Хархорум хотын техник эдийн засгийн үдэслэл боловсруулах олон улсын уралдаанд оролцож айргийн тавд […]