ТЭРГҮҮН ШАДАР САЙД Л.ГАНТӨМӨР БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНТЭЙ УУЛЗАН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөнийг хүлээн авч уулзан, хүндэтгэн зоог барилаа.
Энэ үеэр  "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 30 жилийн ой болж буйг онцолж, эдийн засгийн хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн парк, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх талаар мэдээлэл солилцож ярилцлаа.

ТЭРГҮҮН ШАДАР САЙД Л.ГАНТӨМӨР БНХАУ-ЫН ДЭД ДАРГА ХАНЬ ЖӨНТЭЙ УУЛЗАН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх