Аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Тодруулбал, үер, усны осол, хими, цацрагийн ослын үед ашиглах 14 нэр төрлийн 1,419 ширхэг багаж, хамгаалах хувцас хэрэгслийг НОБ, НЦУ, НБОГ, НБГ,  УБЦТС ТӨХК-д хүлээлгэн өгсөн юм.

Аюулт үзэгдэл, ослын үед ажиллахад шаардлагатай багаж, хэрэгслийг хүлээлгэн өглөө

 

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Х.Нямбаатар "Нийслэлийн гамшгаас хамгаалах албадад аюулт үзэгдэл, ослын үед ажиллах бэлэн байдлыг хангахад нийт 46.7 тэрбум төгрөгийн техник, багаж тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Өнгөрсөн жилийн үерийн үед техник хэрэгсэл, машин механизм хангалтгүй байсан тул ус, цаг уурын аюулт үзэгдэл, хот тохижилт, нийтийн аж ахуйд ашиглах зорилгоор онцгой байдлын байгууллага болон инженер, техникийн байгууллагуудад 2024 онд нийслэлийн төсвийн хөрөнгийн 20.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэн 59 машин механизмаар хангах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр 300 сая орчим төгрөгийн багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Цаашид мэргэжлийн байгууллагуудын техник хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар нэмэгдүүлж, бэлэн байдлыг дээшлүүлнэ” гэлээ. Мөн НОБГ-ын 15 алба хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцад хамруулсан юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх