Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, төрт ёс, түүхэн уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, эх орноороо бахархах, улс орноо сурталчлах зорилгоор ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн далбаагаа нийслэл Улаанбаатар хотноо байнга мандуулж байх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр 111 тоот зарлиг гаргасан байна. Энэ дагуу өнөөдрөөс "Улаанбаатар” цэцэрлэгт хүрээлэнд 60 метрийн өндөрт 16х8 хэмжээтэй Төрийн далбаа мандаж эхэллээ.
Монгол Улс 2008 онд "Төрийн далбааны өдөр”-тэй болохыг хуульчлан 2009 оноос ёсчлон мандуулж буй. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дагуу төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд гардуулж өгөх боломжтой болсон юм.