Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. 

Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

 

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлж байна. 
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа Тэргүүн Шадар сайд,  бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд болон хөрөнгө оруулалт, өрсөлдөөний асуудал эрхэлсэн Монгол Улсын Шадар сайд, тодорхой асуудал эрхэлсэн Үндэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайд гурав байхаар тусгасан. Засгийн газрын эдгээр гишүүнээс гадна Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын эрхлэх асуудал эрхэлсэн 15 сайд нар ажиллана.

Ерөнхий сайдын танилцуулж буй төслөөр Засгийн газрын бүтэц: 
 
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
2/Гадаад харилцааны яам;
3/Сангийн яам;
4/Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;
6/ Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;
7/Батлан хамгаалах яам;
8/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;
9/Боловсролын яам; 
10/Гэр бүл, хүний хөгжлийн яам;
11/Зам, тээврийн хөгжлийн яам;
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;
15/Эрчим хүчний яам;
16/Эрүүл мэндийн яам.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх