Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Өнөө шөнө буюу зургадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Булганы нутгаар усархаг хүйтэн бороо, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор их хэмжээний бороо орох тул үер усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан яг одоо УОК-ын Шуурхай штабт ажиллаж, аймаг, нийслэл, орон нутгийн байгууллагуудтай цахим хурал хийж байна.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна


Маргааш буюу энэ сарын 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг, дуу цахилгаантай аадар бороо орж, эрс сэрүүсэн, Хэнтийн уулсаар нойтон цас орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх