Борооны ус тогтсон байршилд аритгал халдваргүйжүүлэлт хийлээ

Борооны ус тогтсон байршилд аритгал халдваргүйжүүлэлт хийлээ

 

Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас Сонгинохайрхан дүүргийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Тодруулбал, зарим айл өрхийн нүхэн жорлонгийн бохирыг сорон, нийт 27 айлын хашаа, хоёр жалганд просан уусмалаар нийт 34 мянган ам метр талбайг халдваргүйжүүллээ. Халдваргүйжүүлэлтийг шавхай татарсан үед давтан хийх юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх