Оффшор данснаас Монгол руу мөнгө орж иржээ

Оффшор данснаас Монгол руу мөнгө орж иржээ

 


Ц.ЭРДЭМ

Оффшор буюу татварын онцгой хөнгөлөлттэй улс орнууд дахь мөнгөнөөс эхнээсээ Монгол Улс руу шилжиж орж ирсэн тухай мэдээлэл дуулдаж эхэллээ. Энэ долоо хоногийн эхээр оффшорт байгаа 4.5 сая долларыг олж тогтоосон гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд гарсан. Тэгвэл өнөөдөр энэ талаар илүү дэлгэрэнгүй буюу Монгол Улс руу оффшороос шилжиж орж ирсэн мөнгөний тоо бүхий мэдээлэл гарч ирлээ. Эх сурвалжийн мэдээгээр, 4 сая 377 мянган ам.долларыг оффшор бүс дэх данснаас Монгол Улс руу шилжүүлэн оруулж ирсэн байна.

Оффшор бүсэд данстай гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн мэдээлэлд Монгол Улсын 29 иргэний нэр багтсан байдаг. АТГ-аас тэдгээрээс 23 иргэнтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаараа энэ сарын 25-нд мэдээлж байсан. Монгол руу орж ирсэн 4.3 сая доллар нь шалгагдаж байгаа иргэдтэй холбоотой эсэх талаар бид сурвалжлан мэдээлэх болно.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх