“Даншиг наадам-хүрээ цам 2023”-д Буриад, Халимаг, Тува, Өвөр, Дээд Монголоос оролцоно

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран "Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй.

“Даншиг наадам-хүрээ цам 2023”-д Буриад, Халимаг, Тува, Өвөр, Дээд Монголоос оролцоно

 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:
-Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв уламжлалаа таниулах зорилгоор энэхүү арга хэмжээг долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Энэ жилийн хувьд наадмыг "City of nomads” уриан дор зохион байгуулж, Буриад, Өвөрмонгол, Халимаг, Тува, Дээд Монголоос зочид, төлөөлөгчид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачдыг урин оролцуулж буйгаараа онцлог. Наадмын хүрээнд шашин, соёл, уламжлалын өвөрмөц онцлогийг харуулсан тоглолт, уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах юм хэмээлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх