Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2023.10.18болж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулав. Тэрбээр, хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг, нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнөсуллахгүй, магадлангаар оруулахгүй, хоёрдугаарт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа, ялангуяа бэлгийн эсрэг үйлдэгдэж байгаа хэрэгт ял, шийтгэлийн бодлогыг чангалж, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй буюу зарим тохиолдолд 30 хүртэл жилийн хугацаагаар тооцох, гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 20 жил хорих байгааг 25 жил болгож нэмэгдүүлэн чангатгах асуудлыг оруулж байна гэсэн юм. Тэрбээр илтгэлдээ, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл, ял шийтгэгдсэн этгээдүүдийн ялаа эдэлсэн байдлын талаар товч танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлж байгаагүйг тэмдэглэлээ. Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэсэн насны ангиллыг 14-өөр тогтоосныг 16 нас болгохоор төсөлд тусгаж байгааг дурдав. Ингэснээр 14-өөс 16 хүртэлх насны хохирогчтой хэргүүд хүнд ангилал руу шилжиж бүх насаар хорих ялтай болох юм. Ийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шинжтэй аливаа гэмт хэрэг, тэр дотроо хүчиндэх гэмт хэргүүд ялын хамгийн дээд хэмжээнд тулах ажээ

Хуулийн төсөлд тусгагдсан дараагийн нэг асуудал бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг Зөрчлийн хуулиас авч гэмт хэрэгт тооцохявдал юм. Манай улсад жилд дунджаар 110 хүн согтуу жолоочийнүйлдлээс болж амь насааалдажбайна.Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртөсөл санаачлагчийн илтгэлдээ энэ тухай дурдаад,согтуугаар тээврийн хэрэгсэлжолоодохнь санамсар болгоомжгүйхэрэг огт биш,буруу дадал зуршилюм гэсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл шалгуулахаас зайлсхийсэнүйлдлийг зөрчилд тооцдог байсныг гэмт хэрэгт тооцох, мөн согтуугаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгасан байна. Энэ гэмт хэрэгттээврийн хэрэгслийг жолоодох эрхийг1-3жил хүртэл хугацаагаар хасаж450-2700нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл240-720цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл6-12 сарынхугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр,давтан үйлдсэн тохиолдолд торгууль болон ялын хэмжээг нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Мөн,Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,холбогдохзахиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг3-5жилээрхасаж,2700-14000нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл240-720цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг0.5-3жил хязгаарлах, эсхүл0.5-3жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохүйлдэлтэйхатуу тэмцсэнээр таванжилийн хугацаанд энэгэмт хэрэгбайхгүй болно хэмээн тооцож буйгааХууль зүй, дотоод хэргийн сайдилтгэлдээ тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийг зөвхөн шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч гэсэн хүрээнд хамааруулж байсныг хавтгайруулан тухайн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг олж авч мэдсэн хүн гэдэг агуулгаар томьёолсон нь зөв эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа үндэслэл шаардлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, хүчиндэх гэмт хэрэг болон бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн ялын бодлогын ялгаатай байдал, энэ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн зураг мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжтой эсэх талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргаж байгаа хүмүүсийн нас хүйсийн талаар судалгаа байгаа эсэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт эцэг, эх байх, халамжлах үүргээ гүйцэтгээгүй, бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцсан, хүүхдийг хүчээр хөдөлмөрлүүлэх гэх мэт асуудлыг бүрэн тусгаж цогцоор оруулж ирэх боломж байгаа эсэх, хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх эмчилгээ,үйлчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэх тухай асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган батлуулж байсан талаар онцлоод, хууль санаачлагчаас согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнийг шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал болон цусан дахь спиртийн агууламжийг хэрхэн тооцон гаргадаг талаартодруулж, холбогдох саналаа хэлжээ. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаагаа илэрхийлээд, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг анхаарч Тахарын албыг дахин байгуулах хууль эрх зүйн боломж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, сэтгэцийн эмгэгтэй хүн бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдол арга тохиолдолд авах арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлж байгаа шалтгаан нөхцөл, 14-16 насны хүүхдийг бага насны ангилалд оруулахад Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан иргэний эрх зүйн бүрэн чадамжтай нийцэж байгаа эсэх, тэдгээр хүүхдийн эрх хумигдаж байгаа эсэх, мөн хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан нь зөв эсэх талаар тус тус асууж, хариулт авчээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Д.Тогтохсүрэн, Б.Баярсайхан, Г.Ганболд, Ж.Сүхбаатар, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Д.Сарангэрэл, Ш.Адьшаа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа. Гишүүд, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн ялыг чангатгаж байгаа нь хүний эрхийг зөрчих үр дагавар гаргахгүй байх, нууцын тухай болон нууцлагдвал зохих баримтыг тодорхой болгох, ерөнхийдөө манай улсын ялын бодлого хэр чанга байгаа, ялын бодлогын үр дүн ямар байгаа талаар, мөн ялын бодлого үйлчилдэггүй бүлэг хэсэгт хэрэглэх шинэ төрлийн ял шийтгэлийг судалж үзсэн эсэх, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төсөв, зардлыг хэрхэн шийдвэрлэсэн, бэлгийн хүчирхийллээс гадна бага насны хүүхдийг зодох, тамлах зэрэг бие бялдар, эрүүл мэндийн эсрэг болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ялыг чангаруулж байгаа эсэх, согтууруулах ундааны хэрэглээний хэмжээ, үйлдлийн нөхцлийг хэрхэн харгалзсан зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Мөн, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах хэрэгт урьд өмнө хүн ял авч байсан эсэхийг тодруулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, түүний давталтын шалтгааныг арилгахад анхаарч ажиллах, ялыг чангатгаснаар гарах үр дүнд хэрхэн тооцсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт оногдуулах ялыг согтуурлын зэрэгтэй уялдуулах, торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг санал хэлсэн юм. Мөн эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт, хариуцлагын асуудлыг хуульд тусгах, бага насны ангиллыг 16 болгосноос ямар сөрөг үр дагавар гарч болох, ял эдэлснээр гэмт хэрэгтнүүд засардаг эсэх, ял эдлээд суллагдсан этгээдийн тухай мэдээллийг ил тод болгож, нийгэм сэрэмжлүүлэх боломжтой эсэх, хууль батлагдсанаар мэдээлэл муутай хүмүүс, ялангуяа хөдөөгийнхөн хэдэн зуугаараа гэмт хэрэгтэн болж болзошгүй тул хууль сурталчлах ажлыг сайтар хийсний дараа буюу 2024 оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхлэх боломжтой эсэх, гүүний айрагнаас тогтоогдох согтуурлын зэрэг ямар гардаг, согтууруулах ундааны хэрэглээ буурснаар хар тамхины хэрэглээ өсөх эсэх зэргээр асуудлыг тал бүрээс хөндөж ярилаа

Улсын Их Хурлын гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Саранчимэг нар төслүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлэн үг хэллээ. Хууль зүйн байнгы хорооны саналын дагуу хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх