Баяр болгоныг архигүй тэмдэглэхийг уриаллаа

Монголын залуучуудын холбооноос өнөөдөр /2022.03.16/  мэдээлэл хийлээ. Тус холбооноос Ерөнхийлөгчийн санаачилсан "Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж "Архидалтгүй баяр” аяныг өрнүүлэхээ зарласан юм.

Энэ үеэр архины шилэн дээр Чингис хаан болон уул усныхаа зургийг тавихыг хориглох, оронд нь архины хор хөнөөлийг сурталчилдаг байх зэрэг зургаан чиглэлээр санал, санаачилга гарган ажиллахаа Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од мэдээллээ.

Тодруулбал, "Нэгдүгээрт, баасан гараг бүр спорт заалыг үнэгүй болгоё.

Хоёрдугаарт, архины шилэн дээр анхааруулга наая.

Гуравдугаарт, баяр болгоныг архигүй тэмдэглэе гэдэг уриалгыг гаргана. 

Дөрөвдүгээрт, Цагаан захтан гэж яриад байгаа хүмүүсийн архидалттай тэмцэнэ.

Тавдугаарт, аж ахуйн нэгжүүдэд архидалтын эсрэг сургалт зохион байгуулна. 

Зургаадугаарт, бусдыг архиар шахахгүй байх соёлыг дэлгэрүүлнэ гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх