Х.Бат-Ялалт хуулийн байгууллагуудад өргөдөл гаргажээ

 Х.Бат-Ялалт хуулийн байгууллагуудад өргөдөл гаргажээ

М.БААСАНДЭЛГЭР

"Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт ТЕГ, АТГ, ЦЕГ-т өргөдөл гаргасан талаараа мэдээлэл хийлээ. Хуулийн байгууллагад гаргасан өргөдөлд  "Төрөөс хулгай хийдэг тухай мэдээллүүдийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох шалгалтыш хийж хариуг ирүүлнэ үү” гэжээ. Тэрээр хэлэхдээ "УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаанд хууль бус явдал, авлига хээл хахууль газар авч иргэдийнхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас ард түмэн, ядуурал, ажилгүйдэлд автаж, нийгмийн сөрөг үзэгдэл болох архидалт, хулгай дээрэм, хүчирхийлэл, гэмт хэргийн тоо эрс өсч, хүний эрх зөрчигдөх үндсэн шалтгаан болж байна. Би арван жил иргэн хүнийхээ хувьд тэмцэж ирсэн. Цаашдаа ч тэмцэх болно” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх