В.Гэрэл: Сэтгэл хэзээ ч хөгширдөггүй

В.Гэрэл: Сэтгэл хэзээ ч хөгширдөггүй Хүний нутагт хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө уран бүтээл туурвиж, дуучин болох хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа дуучин бол В.Гэрэл. Тэрээр урлагийн мэргэжил эзэмшиж, дуучин болох замыг сонгоогүй ч дуулах хүсэлдээ хөтлөгдөн олон сайхан дуу дуулж, заримыг нь өөрөө зохиожээ.

2009 онд анхны цомгоо "One morning” нэртэйгээр 10 дуутай гаргасан юм. Харин 2014 оны намар хоёр дахь цомгоо "Тэр гэрэл нь чи өөрөө” нэртэйгээр гаргажээ.

Кантри стилийн дуунуудаас бүрдсэн "Тэр гэрэл нь чи өөрөө” цомогт нь рок попын акулууд хамтран ажилласан байна. Одоогоор 8-9 дуундаа клип хийлгэж олны хүртээл болгосноос манай сайт уншигч та бүхэндээ "Тэр гэрэл нь чи өөрөө”, "Би залуу байна” хоёр дууных нь клипийг хүргэж байна. 

 

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх