SPORTS EDUCATION#2 - СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монголын үндэсний олимпийн хороо, Эмнэлэг, эрдэм шинжилгээний комисс болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран Спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Sports Education - Mongolia" сэдэвт цуврал сургалтыг 7 хоног тутамд зохион байгуулж байгаа билээ.

undefined

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд сургалтын 2 дахь дугаар амжилттай зохион байгуулагдлаа. Тус сургалтад Монголын хүндийн өргөлтийн холбооны удирдлага, албаны хүмүүс, тамирчид болон дасгалжуулагчид хамрагдав.

"Sports Education#2" нь Допингийн хор хөнөөл, "Жакарта-2018" Азийн наадмын мэдээлэл сэдвийн дор явагдсан бөгөөд мөн Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын Ажлын албаны дарга Ч.Дарьсүрэн хүрэлцэн ирж оролцогсдод спортын маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай сургалтыг удирдан явуулав.

undefined

undefined

undefined

undefined

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх