Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгсөв

Испанийн Бадахос мужийн Бьенвенида тосгонд Испанийн фермер өндөр настан Франсиско Нуньес Оливера 113 насандаа таалал төгсчээ. Тэрбээр 2016 оны дөрөвдүгээр сарын 13-наас Европын хамгийн өндөр настай эрэгтэй, өнгөрсөн оны наймдугаар сарын 11-нээс дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогдож байсан юм. 

Түүнийг оршуулах ёслол Паленсия хотод болох аж. Өчигдөр орой өвгөн өөрийн 82 настай охин Антониа дээр очоод таалал төгссөн байна. Оливерагийн бичиг баримтан дээр 1904 оны есдүгээр сарын 13-ны өдөр мэндэлсэн хэмээн бичсэн байна. 

Талийгаач найзуудтайгаа хөзөр тоглож суух дуртай байсан гэнэ. Урт насласныхаа нууцыг тэрбээр сайн ген, хүнд ажил, ургамлын гаралтай хоол унд зэрэгтэй холбон тайлбарлажээ. Өдөр бүр тэрбээр нэг том хундага улаан дарс уудаг байжээ. 

90 насандаа нэг бөөрөө, 98 насандаа түрүү булчирхайгаа авахуулж байсан аж. 1988 онд бэлэвсэрчээ. Дөрвөн хүүхэд, есөн ач, зээ, 15 гучтай байв. 
Эх сурвалж www.wikimon.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх