“Тэр жилийн тэр өдөр” кино нээлтээ хийлээ

Б.Энэрэл

Халхын голын дайн, Аугаа Их Эх Орны Дайны ялалтын баярын 70 жилийн ойд зориулан хийсэн "Тэр жилийн тэр өдөр” кино өнгөрсөн мягмар гаригт "Хүннү молл” кино театрт нээлтээ хийлээ. МУСГЗ С.Пүрэвийн зохиол, МУУГЗ Б.Нагнайдорж найруулж, дүрүүдэд Б.Батсумьяа, Ч.Эрдэнэбаяр нар тогложээ. Киног 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнуудад оролцож дайны гал дунд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж хатан зоригийн домог болж үлдсэн фронтын сувилагчид Дамбын Норовдаваа хэмээх түүхэн эмэгтэйн бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Уг кино нь дайны жилүүдэд мөр зэрэгцэн тэмцэж байсан ахмадуудад дурсах түүх, дайчин нөхдөөрөө бахархах, дайны хүнд жилүүдийг нэхэн сануулсан түүхэн уран бүтээл болжээ. Киноны гол дүр НОРЖИН сувилагчийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Б.Батсумьяа тоглож, дайнд шархадсан цэрэг дайчдын халуун амийг аврахын төлөө өөрийн амь насаа умартан урагш зүтгэж буй сум сөрсөн сувилагч бүсгүйн түүхэн гавьяаг нэхэн дурсжээ.

 

“Тэр жилийн тэр өдөр” кино нээлтээ хийлээ

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх