Дадлагажигч нягтлан бодогч / Пи Эй Ти Си ХХК/

Дадлагажигч нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Шаардлага хангасан анкет илгээсэн хүмүүст эмэйлээр хариу илгээхийг анхааруулж байна
Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд биелүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр шинэ төгсөгч байх
2. Харилцааны өндөр соёлтой, үнэнч шударга, цаг баримталдаг, үүрэг хариуцлагаа ухамсарласан, хариуцсан ажлаа тайлагнах чадвартай, гэр бүлийн суурь хүмүүжил, ёс зүй сайтай
3. Ачаалал даах чадвартай - Илүү цагаар ажиллах боломжтой
4. Санаачлагатай, сурах хүсэл эрмэлзлэлтэй
5. Англи хэлний дунд, түүнээс дээш шатны мэдлэгтэй
6. Хувийн зөөврийн компьютертэй байх
7. Сургалтын барьцаа төлбөр байршуулах боломжтой

Нэмэлт мэдээлэл

Бусад компаниудаас нягтлан бодох бүртгэл, татварын чиглэлээр шинэ төгсөгчдийг дадлагажуулан чадварлаг мэргэжилтэн бэлтгүүлэх захиалга олноор ирэх болсон тул тус компани нь цаашид нягтлан бодох бүртгэлээрээ ажиллан өсөж хөгжих шилдэг боловсон хүчин болох сонирхолтой, тавих шаардлагыг хүлээн зөвшөөрсөн залууст excel, татвар, нягтлан бодох бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн программ, англи хэл гэсэн чиглэлээр практикт суурилан дадлагажуулж зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болгон өөрийн болон захиалгат компаниуддаа ажиллуулах зорилготой.

 

Дипломын голч дүн 3-аас дээш тохиолдолд ажилд сонгогдох магадлал өндөр тул дипломын 3-аас дээш голч дүнтэй, нягтлан бодогчоор чин сэтгэлээсээ сурч зөвхөн өндөр цалингийн төлөө биш  цаашид татвар болон нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн шилдэг, чадварлаг боловсон хүчин болох сонирхолтой, илүү цагаар ажиллах боломжтой ажил горилогсод анкетаа  илгээнэ үү.

 

Дадлагажигч нягтлан бодогчийн ажлын байранд анкет илгээж байгаа ажил горилогсдын анкетийг нэг бүрчлэн хянаж үзээд шаардлага хангасан нь руу имэйл илгээнэ.

 

Дадлагажигч нягтлан бодогч нь  харилцагчидтайгаа өдөр тутам имэйлээр харилцдаг учраас шалгаруулалтад тэнцсэн ажил горилогсодтой эхний ээлжинд имэйл илгээж  дараагийн шатанд тэнцэх эсэхийг дахин нягталж үздэг. Хэрэв танд манай компанийн info@patc.mn хаягаас э мэйл ирсэн бол тухай бүрд нь хариу өгсөнөөр ажилд тэнцэх боломж нэмэгдэнэ.

Бусад

СалбарСанхүү эдийн засаг, Нягтлан бодох
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Утасны дугаар77490395

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо
Анкет хүлээж авах сүүлийн огноо2018-02-20 12:45

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх