Лхаарамба цолтон төрлөө

 

Лхаарамба цолтон төрлөө

 

Ч.Гантулга 

Ардын хувьсгалаас хойш манай улсад анхны лхаарамба цолтон төрлөө.  Тодруулбал Энэтхэгийн Гомондацанд суралцаж байсан гаарамба Д.Жавзандорж лхаарамба цолыг амжилттай хамгаалж, төгсчээ. Энэ цол нь буддын гүн ухааны дээд цол юм. Энэтхэгт гүн ухааны найман сургуульд 10000 гаруй лам суралцаж байна. Тэд буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр үзэж, суралцсаныхаа дараа лхаарамбын шалгалтад оролцох эрх авдаг аж. Үүний дараа зургаан жилийн шалгалтад тэнцэж байж энэ цолыг хүртдэг гэнэ. Тэгвэл Д.Жавзандорж нь тэдгээр шалгалтынхаа дөрвөн жилд нь тэргүүлж, хоёр жилд нь удаалсан амжилтаараа Энэтхэг төдийгүй дэлхийн буддын шашны хүрээнд анхаарал тататж байгаа аж. Түүний тухай шавь Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв "Багш маань Монголоос гадна Төвд, Халимаг, Тува, Энэтхэг гээд 300 гаруй шавьтай. Энэтхэгт суралцаж байхдаа өдөрт 1:30 минут л амардаг байсан. Асар их хөдөлөмөр, сэтгэлийн хүчинд энэ цолыг хүртлээ” гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх