Агуу Н.Жанцанноровтой бид ямар азтай хүмүүс вэ

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын "АЛСЫН ГАЗРЫН ЗЭРЭГЛЭЭ” тоглолт олон улсын теөатрын өдрөөр болсон. Тоглолтын сэтгэгдлээ үзэгч, фэнүүд нь фэйсбүүкээрээ ийн илэрхийлжээ

Агуу Н.Жанцанноровтой бид ямар азтай хүмүүс вэ

 

 


Ч.Буянхишиг (хөгжим судлаач)

 

Хулээж байсан "АЛСЫН ГАЗРЫН ЗЭРЭГЛЭЭ" тоглолтоо узлээ. Сонирхолтой бөгөөд сайхан байлаа. Хегжмийн зохиолч маань "Уламжлалт ардын хөгжмийн зэмсгээр Монголын хөгжмийг дэлхийд таниулахыг зорьдог" гэж ярихыг нь уулзаж байхдаа олон удаа сонсож байсан юм. Энэ удаа ундэсний уламжлалт дууг мэргэжлийн дуулаачдад дуулах зориулалттайгаар дуунаас шат ахиулан романс, ариозо-д дөхуулэн найруулсан нь ундэсний дуугаа ч, залуу дуучдаа ч дэлхийд таниулах эхлэлээ тавьсан байх аа. Найруулгаас төгөлдөр хуурын хамсраа буюу клавир гайхалтай сайхан санагдлаа. Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров танд, концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, залуу дуучиддаа баяр хургэж улам их амжилт, эруул энхийг хусье. Бас гайхалтай сайхан узэгчид байсан.

 

Oyunaa Dashdavaa:

Зvvд зэрэглээ гэж юусан билээ? Хvрээд очих хязгаар нь vгvй, гараар барих биет нь vгvй. Гэтэл хvний сэтгэлд тодоос тод харагдаж, оюун ухааныг эзэмдэж чадах увидастай ажээ.
Жанцанноров гуайн «Алсын газрын зэрэглээ» ардын дууны найруулгуудыг сонсож суухад бодол санаа минь дуурийн театрт бус тавь гаруй жилийн тэртээ алсад ухран одож, эмээ ээжтэйгээ гэрийнхээ хойморт олбог дэвсэн шагай нясалж, морь уралдуулан, эмээгээ харахгvй хэмээн булхайцаж хожоод хvvхэд зангаараа баярлаж суусан тэр vедээ очлоо.
Яагаад энэ хоер vйл холбогдов оо гэхээр, тэр vед радио гэж томоос том хvрэн хайрцаг, долгион, дууны тохиргооны хоер том бееренхий бариултай эд байлаа. Эмээтэйгээ едрийг енгерvvлдэг надад тэр радиогоор эгшиглэдэг байсан ардын дуунууд сэтгэлд минь уяатай vлдсэнийг ечигдер мэдэрлээ. Концерт дээр дуулсан арван хоёр дууны vгийг мэдэхгvй ч гайхамшигтай сайхан аялгуу нь тэр л насан багын дурсамжтай минь сэтгэлд менхерчээ.
Жанцанноров гуай хэлэхдээ: «Ургана гэвэл vндэс байх учиртай. Тэр нь манай дуурийн дуулаачдын хувьд монгол ардын уртын дуу нь юм» гэлээ. Аугаа хегжмийн зохиолчоороо, дуурийн дуулаач залуусаараа хязгааргvй ихээр бахархлаа, итгэл улам бадарлаа. Ардын жvжигчин Х.Уртнасан гуайн хэлснээр Та минь урт насалж, удаан жаргаж, олон сайхан бvтээлээ туурвиж биднийгээ баярлуулж яваарай!

 

Oyunaa Dashdavaa:

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай монгол ардын уламжлалт мэргэжлийн сонгодог хөгжмөөр "занималдахаа” тоглолтынхоо үеэр зарлалаа. Дэлхийг байлдан дагуулах их аяндаа бараг л мордчих шиг боллоо. Чингисийн цэрэг тал илүүг нь нэг удаа эзэгнэсэн дэлхий ертөнц билээ л. Түүний олон жил эр цэрэг, монгол адуу хоёрын шантаршгүйд дулдуйдаж явсан замыг ердөө хэдхэн минутын дотор хурааж орхих цахим ертөнц Н.Жанцанноровын талд буй юм. 

 

 Оюунаа Дашдаваа


Дуурийн театрт голдуу мэргэжлийн урлагийнхан
үе үеэрээ дийлэнхдээ хуран цугларчээ. Тийм нэг аядуухан, томоотой, соёлт үзэгчид байсан билээ. Хажуугаар минь дүүрэн алдартнууд сууцгаана. Тоон дотор үсэг цохиж явна гэгчээр би гэдэг хүн Энхнаран "Хөөрхөн халиун”-ыг яаж "ари эсхүл романс” болгох бол гэсэн сониуч зандаа хөтлөгдөөд л ирчихсэн чих тавин суувай.
Сонгодог х
өгжим гэхээр дээд зэргийн, төгс төгөлдөр дээж бүтээл гэсэн тийм нэг ойлголттой хүн би. Манай хөгжим дууны өөрийнх нь язгуур урлаг монгол ардын аж байдалтай их холбоотой гэсэн ойлголт бас надад байдаг. Энэ хоёрын эв найрамдалт харилцан зэрэгцэн орших хийгээд төгс төгөлдөр нийлэмжийг олоод үзчих санаатай хүлээлээ. 

Хөгжмийн биш соёлтон хүний нүдээр ажихад манай уртын дуу дуу хэмээх ойлголтын хэмжээ хүрээнээс хальсан ойлголт, тэр хүрээнд багташгүй хөгжим ая даны өргөн цар хүрээтэй юм шиг санагддаг. Харин ардын уртавтар богино дуу эсхүл бэсрэг уртын дуу л тэр ари романстай нь дөхөх болов уу гэсэн таамаглал тээж суулаа. Үүнийхээ учрыг олчих санаатай Жанцанноров гуайн тавилтыг сонирхов. Сайхан бүтээлүүд дуулагдлаа. Сонгодог урлагийн жинхэнэ ари романсыг мөн хамт дуулуулсан бол үзэгч бидэнд сайхан харьцуулалт болох байсан болов уу. 
Н.Жанцанноров гуайн жишгээр урлагийнхан маань айлаас эрэхээр авдраа ухах хэрэгтэй болж дээ. Жишээ нь б
өөгийн тамлага, дуудлага доор дархадын эртний олон сайхан дууны ая дан байдаг гэлцдэг. Ука Нирванагийн Where Did You Sleep Last Night-аас давах дуу хийх ч юм бил үү
Шашин с
үмийн ном яннах аялгуунаас хэн нэг нь дэлхийн хэмжээний юм босгоод ирэх ч юм бил үү гэж санагдана.

Агуу Н.Жанцанноровтой бид ямар азтай хүмүүс вэ

 


 

Ц.Мөнхтуяа

Дэлхийн театрын өдрөөр "Алсын газрын зэрэглээ" хэмээх гайхамшигт концерт сонсож бишрэв. Агуу Жанцанноровтой бид яасан азтай ард түмэн бэ хэмээн омогшив...  

"Алсын газрын зэрэглээ”, "Гандий мод”, "Борооны үүл”, "Хөөрхөн хариун”, "Сэрэвгэр хадны зэрэглээ”, "Дуншаан Гөөгөө”, "Арван тавны сар”, "Торгоны хээ”, "Самрын гурван толгой”, "Маамын эргэлт”, "Ай На-наа”, "Шаргын шаргын жороо” хэмээх үндэсний уламжлалт сор болсон 12 сайхан дууг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын найруулгаар МУГЖ Р.Доржхорлоо, Э.Анхбаяр, Б.Гомбо-Очир, Д.Отгонжаргал, Б.Энхнаран, С.Бат-Эрдэнэ нарын мэргэжлийн дуучин дуулж үзэгчдийн сонорт хүргэсэн юм. 


Тэдний дунд зогсоо цагаан дээлтэй х
үн бол Зууны манлай, Ардын жүжигчин, Төрийн шагналт дуурийн дуучин Х.Уртнасан бөлгөө
...

Агуу Н.Жанцанноровтой бид ямар азтай хүмүүс вэ

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх