Б.Бямбасайхан ба Дубайн гэрээ

 

Б.Бямбасайхан ба Дубайн гэрээ

 

 

Б.Бямбасайхан ба Дубайн гэрээ

Д.ГЭРЭЛТ

АТГ-аас өчигдөр "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Б.Бямбасайханыг баривчлан саатуулсан байна. Түүнийг саатуулсан шалтгааныг Дубайн гэрээтэй холбоотой бололтой. Учир нь тэрээр Дубайн гэрээ гэж нэрлэгдээд байгаа "Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын үед гарын үсэг зурсан албан тушаалтан  юм. Тодруулбал, 2015 оны тавдугаар сарын 19-нд "Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак нар "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Дубай хотноо гарын үсэг зурсан. Дубай хотноо байгуулсан энэ гэрээ тухайн үедээ ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Оюутолгойн ТУЗ-ийн дарга Да.Ганболд нар хамгаалж, "Нууцаар гэрээ хийх юм бол Дубай явах хэрэггүй” гэж мэдэгдэж байсан билээ. Харин УИХ-ын гишүүн асан С.Ганбаатараас эхлээд олон хүн шүүмжилж байр сууриа илэрхийлж байсан билээ. Тухайлбал, С.Ганбаатар "Төлөвлөгөө нэрээр гэрээ  байгуулсан нь ноцтой асуудал.  Энэ гэрээгээр  Монгол Улс 2048 он хүртэл Оюутолгойгоос татвар авахгүй, бидний төлөх өр нэмэгдэнэ. Оюутолгойн далд  уурхайн бүтээн байгуулалтын  санхүүжилтын төлөвлөгөөний 4.4-т  зааснаар 2010-2014 оын санхүүгийн тайланг Сангийн яам  тав хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол Улс 6 тэрбум ам.долларын хохирол хүлээнэ.  Ер нь гэрээгээ биелүүлэхгүй байгаа талын санхүүгийн тайланг хүлээн  зөвшөөрөх нь Засгийн газрын том алдаа.  Энэ төлөвлөгөө гэгч гэрээ  батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос  авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл  0 болно. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын орд  тавигдах  нөхцөл байдал  үүсээд байна” гэж 2015 оны тавдугаар сарын 21-нд мэдээлэл хийж байжээ.

Эх сурвалж: ubsonin.mn 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх