Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: G9182-MON “Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл

Огноо:   2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: G9182-MON "Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөл
Гэрээний дугаар ба нэр:  CW02: Сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:   2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00 цаг /Улаанбаатарын цагаар/

1. Монгол Улсын Засгийн газар Азийн Хөгжлийн Банк (цаашид "АХБ” гэх)-аар дамжин хэрэгждэг Ядуурлыг Бууруулах Япон Сангаас G9182-MON "Баруун бүсийн сургуулийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламж авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт тодорхойлсны дагуу нэг эсхүл хэд хэдэн гэрээний шалгаруулалтад оролцох боломжтой. Нэгээс дээш тооны гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд үнийн хөнгөлөлт эдлэх саналтай тендерт оролцогчдын хувьд энэхүү үнийн хөнгөлөлтүүд нь Тендер ирүүлэх маягтад тусгагдсан байгаа нөхцөлд энэхүү саналаа гаргаж болно.
3. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (цаашид "Захиалагч” гэх) хамтран эрх бүхий тендерт оролцогчдоос доор дурдсан багцуудаас бүрдсэн CW02: Сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж засвар, суурилуулалтын ажил (цаашид "ажил” гэх) гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
дэлгэрүүлж.. http://www.mecss.gov.mn/18033003

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх