Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татлаа

Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татлаа

 

АТГ-аас Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулаад байгаа юм. Тэгвэл прокуророос тэднийг яллагдагчаар татсанаа өнөөдөр /2018.04.11/ мэдэгдлээ. Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "”АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хэрэгт тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзэж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд сэжигтнийг хойшлуулшгүй баривчлах арга хэмжээ авсан.

Өнөөдөр Нийслэлийн Прокурорын газарт АТГ-аас нэр дурдагдсан хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Улмаар үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байна.  Шүүхийн шийдвэр гарахаар сэжигтнээр татсан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг хэд хоног хорих эсэх нь тодорхой болно” гэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх