Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

 

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

 

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн 4 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөн нь Ази номхон далайн орнуудын татварын зөвлөхүүдийн холбооны "АОТСА-2018” олон улсын хурлыг 9 сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон томоохон ажлыг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Тиймээс уг зөвлөгөөнийг "Татварын мэргэшсэн зөвлөхийн нэр хүнд олон улсын тавцанд”  сэдвийн хүрээнд зохион байгуулсан. Зөвлөгөөнд татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн удирдлагууд, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх компаниудын удирдлагууд болон татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн орон нутгийн салбарын төлөөлөгчид оролцлоо. Уг зөвлөгөөнөөр татварын хуулийн хэрэгжилтийг хангах, татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн салбарын үйл ажиллагааг өргөтгөх, Олон улсын татварын шинэчлэл, Дижитал эдийн засгийг зохистой татваржуулах талаар европын холбооноос гаргаж буй саналууд, Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг дотоодын хуулинд оруулах хэрэгцээ шаардлага, анхаарах асуудлууд зэрэг олон улсын татварын системийн шинэчлэлийн талаарх тодорхой мэдээллүүдийг хэлэлцлээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх