Зохиолч Санжийн Пүрэвт туслах аян өрнүүллээ

Зохиолч Санжийн Пүрэвт туслах аян өрнүүллээ

 


 

Б.Энэрэл

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв гуайг уншигчид "Усны гудамж”, "Чулуун хаалга”, "Эх газрын чулуу” зэрэг роман, "Шүүдэр догшрох цаг” хэмээх өгүүллэгээр нь. Мөн "Ухаарч амьдрах хорвоо”, "Гэрэлт маргаашаа угтахсан” зэрэг үргэлжилсэн үгийн олон арван уянгын бүтээлүүдээр нь маш сайн мэдэх билээ. Түүний шилмэл туужуудийг эмхэтгэн Монголын уран зохиолын дээжис 108 ботийн 77 дахь дэвтрийг "Гурван говийн зэрэглээ” нэртэйгээ гаргаж байснаас гадна "Чулуун хаалга”, "Усны гудамж” романууд нь БНХАУ-д хэвлэгджээ. Уран зохиолын олон төрөл зүйлээр туурвидаг С.Пүрэв зохиогчийн "Ням гариг”, "Бөглүү газар”, "Уйлах миний жаргал гэж үү”, "Явган цэргийн зовлон” зэрэг радио жүжгүүд, тууж өгүүллэгүүдээр нь бүтээсэн зохиомжууд Монголын радиогийн Алтан санд хадгалагддаг аж.
Өдгөө С.Пүрэв гуайн бие чилээрхэж чихрийн шижин өвчин туссан тул гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай ажээ.

 

Уншигч, үгийн урлагийн хорхойтнууд хайртай зохиолч, монгол хэлт уран зохиолын хүндтэй төлөөлөгчдөө өөрсдийн тус дэмийг хүргэхийг уриалж өнөөдөр үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлаж эмч С.Пүрэвт туслах аян өрнүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Та тус аянд нэгдэхийг хүсвэл зохиогчийн шинээр хэвлэгдэн гарсан номнуудаас худалдан авч 99040249 зэрэг утсуудаар зохиолчийн охид болох Нямцэцэг, Ариунжаргал нартай холбогдох боломжтой юм. Мөн та доорх хандивын дансанд зохиогчийн эмчилгээний зардалд өөрийн хувь нэмрийг хандивлаж болно.

Зохиолч Санжийн Пүрэвт туслах аян өрнүүллээ

 



 

 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх