О.Содбилэгийн төрөх орыг сонгодог болсон гэв үү?

УИХ-ын гишүүн О.Содбилэг сонгогдсон тойрог нь Эрдэнэт. Хотынхоо эмнэлгийн төрөх тасагт эрхэм гишүүн орны тусламж үзүүлсэн юм байна л даа. Өөрийнхөө санаачилж хийсэн энэ ажлаа тэрээр "Нүүр ном” эв дүй муутайхан сурталчилжээ. "Төрөх гэж ирж байгаа ээжүүд Содбилэг гишүүнийхээ орон дээр л гарч төрнө” гэдэг болсон хэмээгээд орны зураг тавьжээ. Хорвоод шинэ хүн авч ирж байгаа ээжүүдэд төрөх ор тохь тухтай байх нь чухал байлгүй яахав. Гэхдээ төрөх гэж өвдөж байхдаа заавал эрхэм гишүүний бэлэглэсэн орыг сонгоно энэ тэр гэдэг юм ярих завтай, чадалтай эмэгтэй хэр олон байх бол гэдгийг ээжүүд мэднэ дээ.

О.Содбилэгийн төрөх орыг сонгодог болсон гэв үү?

ЭХ СУРВАЛЖ: ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

 



Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх