NEWS АГЕНТЛАГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭВХДЭГ ОР БЭЛЭГЛЭЛЭЭ

Сүүлийн жилүүдэд Баянгол дүүрэгт томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм байна. Тухайлбал, 2015 оны арваннэгдүгээр сарын 3-нд тус дүүрэгт хүүхдийн яаралтай тусламжийн төв, амбулатори, 140 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий Хүүхдийн нэгдсэн эмнэлэг нээлтээ хийсэн ажээ. Мөн 2017 оны зургаадугаар сарын 22-ны өдөр 60 ортой Баянгол дүүргийн Ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийг нээсэн байна.

NEWS АГЕНТЛАГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭВХДЭГ ОР БЭЛЭГЛЭЛЭЭ

 Үүний зэрэгцээ, ирэх тавдугаар сарын 30-нд 60 ортой Дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ мэтчилэн гурван жилийн дотор хүүхдийн эмнэлгийн орны ачааллыг хангахуйц эмнэлэгтэй болох зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ө.Батжаргал онцлов. 

Баянгол дүүрэгт 2015 онд 0-16 насны 73 мянга гаруй хүүхэд бүртгэлтэй байжээ. Энэ үед хүүхдийн нэгдсэн эмнэлэг баригдаагүй байсан тул дүүргийн хүүхдүүдээ Сонгино-Хайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжүүлдэг байсан гэв. Харин одоо Баянгол дүүрэг нь хүүхдийн нэгдсэн эмнэлэгтээ болж, дүүргийнхээ хүүхдүүдийг бусад дүүрэг хэсүүлэлгүй эмчилдэг болсон ч өвлийн ид ачааллын үед ор хүрэлцэхгүй асуудал үүсдэг гэв.

Иймээс News агентлаг нийгмийн хариуцлага ухамсарлан хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 20 эвхдэг орыг Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр /2018.05.15/ хүлээлгэж өглөө. Дээрх 20 орыг эмнэлгийн оргил ачааллын үед ашиглах юм байна. 

NEWS АГЕНТЛАГ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ЭВХДЭГ ОР БЭЛЭГЛЭЛЭЭ

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх