“Улаанбаатар Марафон-2016” цом аялна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өөрийн нэрэмжит "Улаанбаатар Марафон-2016” цомоо энэ сарын 5-нд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр гардуулан өглөө. "Улаанбаатар Марафон-2016” цом энэ сарын 4-нөөс эхлэн ирэх тавдугаар сарын 30 хүртэо дүүргүүдээр аялах юм.

"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зургадугаар сарын 4–нд нийслэлд гурав дахь удаагаа болох "Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг амжилттай зохион байгуулах, оролцогч дэмжигчдийн тоог нэмэгдүүлэх, сурталчилгаа мэдээллийг өргөжүүлэх, оролцогчдын тав тухтай орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангахад "Улаанбаатар Марафон-2016” цом чухал үүрэг гүйцэтгэнэ гэж санаачлагч нь үзэж байгаа аж. Мөн "Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, иргэдийг татан оролцуулах зорилготой гэнэ.

"Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе” уриан дор нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом аялуулах аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, холбогдох зураг, бичлэг материалыг үндэслэн шалгаруулалт хийж хамгийн сайн оролцсон байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулж "Өргөмжлөл” 1-2 сая төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

“Улаанбаатар Марафон-2016” цом аялна

ЭХ СУРВАЛЖ:ДОЛОО ХОНОГ ТУТМЫН УЛААНБААТАРЫН СОНИН

 

 


 


Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх