Төрийн ордны арын цэцэрлэгт зугаалаарай

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өнгөрсөн Пүрэв гарагийн (2018.06.14) чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгох иргэдийн хүсэлтийг УИХ-ын даргад уламжилсан. Уг хүсэлтийг шуурхай шийдвэрлэх үүргийг УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын Тамгын газарт өгсөн юм.

Төрийн ордны арын цэцэрлэгт зугаалаарай

 

Энэ дагуу холбогдох арга хэмжээг шуурхай авч, Төрийн ордны арын цэцэрлэгийг нээлттэй болгов. Ингэснээр иргэд долоо хоногийн турш 06.00-21.00 цагийн хооронд тус цэцэрлэгт чөлөөтэй нэвтэрч, зорчих боломжтой боллоо. Харин олон нийтийг хамарсан арга хэмжээ, холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үеэр тодорхой хугацаагаар хаах юм байна.
 

Төрийн ордны арын цэцэрлэгт зугаалаарай

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх