Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилж, салбарын бүтээн байгуулалтын ажлуудад хариуцлагатай, хуулийн дагуу шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томиллоо

 


Л.Халтар нь Төмөр замын ашиглалтын инженер, бизнесийн менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж төгссөн. Улаанбаатар төмөр замд 38 жил ажиллажээ.

 

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архи ууж, зодоон хийж нэгнийхээ амь насыг бүрэлгэсэн ноцтой ослын дараагаар тус яамны удидлагуудыг ажлаас нь чөлөөлөөд байсан юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх