MҮОНРТ болон БНСВУ-ын Вьетнамын дуу хоолой хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав

Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз болон Вьетнамын дуу хоолой БНСВУ-ын радио, телевиз хоорондын хамтын ажиллагааны гэрээнд МҮОНРТ-ын ерөнхий захирал Л.Нинжжамц, ВДХ-ын захирал Нгуен Те Ки нар Ханой хотноо 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурав. 

MҮОНРТ болон БНСВУ-ын Вьетнамын дуу хоолой хоорондын хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурав

 


Энэхүү гэрээ нь МҮОНРТ болон ВДХ хооронд анх 2013 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээг соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, харилцан айлчлал зохион байгуулах, туршлага судлах зэрэг шинэ заалтуудыг нэмж баяжуулснаараа онцлог юм. 
Уулзалтын үеэр ВДХ-ын захирал Нгуен Те Ки манай хоёр улс эрт дээр үеэс уламжлалт нөхөрсөг харилцаатай байсаар ирснийг онцлоод МҮОНРТ болон ВДХ хоорондын хамтын ажиллагааны гэрээ нь хоёр орны хоорондын олон нийтийн хэвлэл мэдээлэл, соёл урлагийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх гол гүүр нь болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. 
Монголын төлөөлөгчид энэ сарын 24-28-нд Вьетнамын Нинь Бинь хотноо болох "ABU Asia Pacific Robot Contest Robocon 2018” олон улсын тэмцээний дараа уг тэмцээнийг 2019 онд Монгол Улсад зохион байгуулах эрхийг шилжүүлэн авах юм.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх